Өчигдөр лигийг шуугиулсан том наймаа явагдаж, Кливлендийн холбон тоглогч Кайри Ирвинг Бостонд очиж, оронд нь Айзая Томас Кливлендэд ирсэн билээ. Удтал яригдсан Ирвингийн солилцоо ийнхүү нэг мөр болсон юм.
Тэгвэл солилцооны дараа бас нэгэн мэдээлэл гарсан нь Кливленд Кавальерс баг Кайриг Уорриорст өгч, оронд нь Клэй Томпсонг багтаа авах саналыг хүргүүлж байжээ. Харин Уорриорс энэ саналд нь шууд татгалзсан хариу өгсөн байна. Пол Жоржийг ч мөн Клэй Томпсоноор солих санал тавихад нь Индианад татгалзсан хариу өгч байсан билээ.
Солилцоо хийсэн Кливленд Айзая Томасыг ташааны гэмтэлд санаа зовохгүй байгаагаа мэдэгдэж, түүнийг бүрэн формондоо орж, эрүүл саруул болох хүртэл нь санаа тавин ажиллана гэдгээ мэдэгдээд байна.
Эх сурвалж: SPS HD