Гэрэл зурагчин Александрын Түмэнжаргалыг бид байгалийн болон хөрөг зургаар нь мэддэг. Тэрээр сүүлийн жилүүдэд тулааны спорт, тэр дундаа таеквондогийн спортын гэрэл зургаар дагнан ажиллаж байна.
Энэ удаад түүний “Таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах 2017 тэмцээн”-ий зургуудыг танилцуулж байна. Гэрэл зурагчин A.Tүмэнжаргал зөвхөн гэрэл зураг авах бус, digital retouch-ийг зураг бүртээ давхар гүйцэтгэдэг аж.
Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Мужу хотноо зургаадугаар сарын 24-нөөс 30-ны өдрүүдэд болсон. 1973 онд анхны ДАШТ болж байжээ. Энэ жил эрэгтэйчүүдийн 23 дахь удаагийн, эмэгтэйчүүдийн 16 дахь удаагийн тэмцээн байжээ.
Дэлхийн 183 орны 1700 гаруй тамирчин оролцохоор Мужу хотноо цугларч, манай улсаас Таеквондогийн үндэсний шигшээ багийн таван тамирчин дасгалжуулагч багш Н.Эрдэнэбаатар, Хур Инёон нарын удирдлага дор оролцоод ирсэн юм. Алдар спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин М.Түмэнбаяр -58 кг жинд өрсөлдөж, шигшээ 8-д шалгарсан амжилтыг үзүүлсэн байна.