Төв аймгийн прокурорын газраас санаачлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа нийт хорих ангиудад ял эдэлж байгаа хоригдлуудын дунд "Намайг уучлаарай” сэдэвт захидлын уралдаан зарлажээ.
"Намайг уучлаарай” сэдэвт захидал хүлээн авах хугацаанд хорих ангиудаас нийт 400 гаруй хоригдол сэдвийн дагуу чин сэтгэлийн уучлалт хүссэн захидал ирүүлжээ.
Төв аймгийн прокурорын газраас захидлын уралдааныг шалгаруулахдаа монгол хэл, уран зохиолын багш, сэтгүүлч, яруу найрагч оролцуулсан ажлын хэсэг гаргасан байна.
Захидлын уралдаан улсын хэмжээнд анх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд ялтныг нийгэмшүүлэхэд чиглэгдсэн томоохон ажил гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.
Түүнчлэн Прокурорын байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамтын ажиллагаа сайн байгаа нь тус прокурорын газраас зохион явуулж байгаа захидлын уралдаанд ялтнуудыг хамруулж захидал ирүүлж байгаагаас тодорхой харагдсан байна.
Тухайлбал, Баян-Өлгий, Дорнод, Хөвсгөл, Дорноговь гэх мэт эх орны 4 зүг, 8 зовхист байгаа хорих ангиуд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ял эдэлж байгаа ялтнууд захидлаа ирүүлжээ.
Захидлын уралдааны тэргүүн байранд:
Хорих 429 дүгээр ангид ял эдэлж байгаа Н-ийн бичсэн "Бурхан болон заларсан ижий, аавдаа зориулсан "Диваажинд илгээх захидал” шалгарчээ.
Хоёрдугаар байрт:
Хорих 413 дугаар ангид ял эдэлж байгаа Б-гийн бичсэн "Найздаа бичсэн” захидал,
Гуравдугаар байрт:
Хорих 415 дугаар ангид ял эдэлж байгаа А-гийн бичсэн"Прокурорт бичсэн захидал, мөн тус хорих 415 дугаар ангид ял эдэлж байгаа Б-гийн бичсэн "Охиндоо бичсэн захидал” шалгарчээ.
Тусгай байрт:
- Хорих 427 дугаар ангид ял эдэлж байгаа Э-гийн бичсэн "Дүүдээ бичсэн захидал”,
- Хорих 403 дугаар ангид ял эдэлж байгаа Э-гийн бичсэн "Алдрай үрс минь намайг уучил” захидал,
- Хорих 405 дугаар ангид ял эдэлж байгаа Э-гийн бичсэн "Эх орон минь намайг уучил”,
- Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ял эдэлж байгаа А-гийн бичсэн "Бурханы оронд байгаа хоёр хүүдээ бичсэн захидал”,
- Хорих 445 дугаар ангид ял эдэлж байгаа Б-гийн бичсэн "Намайг уучил” шүлгээр илэрхийлсэн захидлууд шалгаруулалтад ирсэн 400 захидлаас шилдэг болон тусгай байрт шалгарчээ.
Хоригдлууд захидалдаа аав, ээжээсээ, үр хүүхдээсээ, ханиасаа, эх орноосоо, хохирогчоосоо, бурхан болсон аав, ээж, үр хүүхэд, ханиасаа уучлалт гуйж бичсэн байна.
Мөн хэргийг нь хянаж шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокуророос уучлалт гуйсан захидал ирүүлжээ. "Намайг уучлаарай” захидлын уралдааныг ийнхүү зохион байгуулсанаар улсын хэмжээнд гяндан, чанга, онцгой, жирийн дэглэмтэй ангиудад ял эдэлж байгаа хоригдлуудын сэтгэлдээ хадгалж явдаг, хэн нэгэн хүнд хэлээгүй, хэлэх гэсэн чин сэтгэлийн үгийг гаргаж, захидлыг хүлээн авах хүмүүст нь дамжуулж байгаагаараа онцлог юм байна.
Бичсэн төрөл хэлбэрээр нь авч үзэхэд захидлаа үргэлжилсэн үгээр болон шүлэг зохиож хослуулан бичиж ирүүлжээ. Хоригдлууд өөрийн санаагаа үгээр илэрхийлэхдээ их бодож байж сэтгэлээсээ бичиж ирүүлсэн байна.
Зарим хоригдлууд шүлэг бичээд тэрхүү шүлгээ дуу болгожээ. Захидлуудад хоригдлууд хорих ял эдэлж байхдаа барилгын, оёдлын, засварчны, үсчний, тогоочийн гэх мэт олон дамжаа дүүргэж мэргэжилтэй болсон, суллагдаж гараад ажил хийж, сайхан амьдарна, алдаа болгоноо орхиж, алдсан хугацаагаа нөхөж амьдарна гэсэн оргилуун хүсэлтэйгээр бичсэн байна.
Мөн бясалгалд сууж муу бүхнээ хаяж өөрийгөө ялан дийлж сурсан талаараа бахархан бичжээ. Захидлын уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 2017 оны 8 дугаар сарын 26-ны бямба гарагт МҮОНРТ-ийн 1-р сувгаар 19 цагаас гарах "Прокурорын мэдээлэл” нэвтрүүлгээр хүлээн авч үзэх боломжтой юм байна.