Монгол улсад Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ойг тохиолдуулан Монгол, Япон улсын хөрөнгийн үнэлгээний хамтарсан III зөвлөгөөн маргааш болно.
Тус зөвлөгөөнийг Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт, Японы Үл хөдлөх Хөрөнгийн Үнэлгээчдийн Холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ үеэр Монгол болон Японы хөрөнгийн үнэлгээний өнөөгийн байдал, тулгарч буй сорилтууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, ирээдүйн чиг хандлагын талаар олон сонирхолтой илтгэлүүдийг тавих юм.
Түүнээс гадна Монголд үйл ажиллагаа явуулж буй Японы бизнес эрхлэгч, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн чөлөөт уулзалт, хэлэлцүүлэг болно.
Монгол улсын Сангийн яам, МУИС, БДО аудит болон үл хөдлөх хөрөнгө зуучлал, судалгааны “Тэнхлэг Зууч” зэрэг компаниуд оролцож, хөрөнгийн үнэлгээ болон үл хөдлөх хөрөнгийн салбарын талаарх тоо баримт, судалгаанд түшиглэсэн илтгэл танилцуулга хийх аж.
Зөвлөгөөн 10.00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд болно.