Засгийн газрын хөрөнгө мөнгөний байдал ямар байгааг танилцуулъя. 2017 оны эхний долоон сарын байдлаар
- Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 3 их наяд 899 тэрбум төгрөг,
- Нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 4 их наяд 488 тэрбум төгрөг болжээ.
Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцэл 589 тэрбум төгрөгийн, улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 848 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Харин
- Орон нутгийн төсөв 143.5 тэрбум төгрөг,
- Нийгмийн даатгалын сангийн төсөв 115 тэрбум төгрөгийн тус тус ашигтай гарсан байна.
2017 оны эхний долоон сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 28 хувь буюу 859 тэрбум төгрөгөөр илүү төвлөрчээ.
Харин нийт зарлага 10 хувь буюу 525.4 тэрбум төгрөгөөр багасчээ. Ингэснээр орлогын өсөлт зарлагын өсөлтөөс 38 пунктээр өндөр байна.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 589 тэрбум төгрөг байгааг дээр дурдсан. Энэ нь өмнөх оны мөн үеэс 70 хувь буюу 1 их наяд 384 тэрбум төгрөгөөр буурчээ.