УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа МАН-ын удирдлагуудын дунд үүсээд буй зөрчлийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр нам доторх мөргөлдөөнөө Засгийн газрын ажилтай хутгасныг шүүмжлэн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нарыг өөд өөдөөсөө харж суугаад зөвшилцөхийг уриаллаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга тэрээр ирэх онд манай улс 660 орчим сая ам.долларын гадаад бондыг хөрөнгө оруулагчдад төлөх хугацаа тулсныг ч сануулав. Эдийн засгийн нөхцөл эмзэг хэвээр байхад улс төрийн талцал газар авч, бид гадаад өрөө цагт нь барагдуулж чадахгүй бол маш хүнд байдал орно гэсэн юм.