Манай талын санаачилгаар Туркменстаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердимухамедов Ерөнхийлөгч Х.Баттулга нар өчигдөр утсаар холбогдсон байна.
Г.Бердимухамедов Х.Баттулгад Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж, эрүүл энхийг хүсэн, зорьсон зорилгодоо хүрэх ерөөл дэвшүүлжээ.
Үүний хариуд Ерөнхийлөгч түүнд сайн сайхныг хүсч, хоёр талын найрсаг харилцааг бэхжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байна.
Талууд юуны өмнө худалдаа, эдийн засаг зэрэг нэн тэргүүний салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, бизнесийн салбарт үр бүтээлтэй харилцааг бий болгоход хүчин чармайхаа илэрхийлжээ.
Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байна. Талууд улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбар дахь өнөөгийн харилцаагаа өндрөөр үнэлжээ.
Туркменстаны төрийн тэргүүн Ерөнхийлөгчийг нийслэл Ашхабад хотноо болох Азийн тав дахь наадмын нээлтэд оролцохыг урьсан байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт Туркменстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чинар Таджиевнаг Рустамоваг хүлээн авч уулзсан юм.
Энэ үеэр түүнд Азийн наадмын нээлтэд оролцохыг урьсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулга хариу талархал илэрхийлээд, төлөвлөсөн ажил их тул Азийн тоглолтод оролцож амжихгүй гээд Монгол Улсаас оролцох баг тамирчдаа дэмжихээ мэдэгдсэн юм.
Дашрамд дурдахад, Азийн наадамд 64 орны баг тамирчин оролцоно. Манай улсаас 183 тамирчин оролцох юм.
Эх сурвалж: http://www.chrono-tm.org