Монголын хөлбөмбөгийн холбоо, “Арвайн үндэс” ХХК-тай 3 дахь жилдээ хамтран зохион байгуулж буй 125 сая төгрөгийн шагналын сантай “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн 14-р тойргийн тоглолтууд өндөрлөлөө. Өөрөөр хэлбэл улирал дуусахад ердөө 4 тойргийн тоглолт үлдээд байна. Энэ тойргоос эхлэн бүх тоглолтууд “mycujoo tv”-ээр шууд дамжуулагдахаар болсныг дуулгахад таатай байна. Хэдийгээр тойрог бүрт 3-4 тоглолт “NTV” телевизээр шууд дамжуулагддаг ч зурагт үзэх боломжгүй фэнүүддээ зориулан телевизийн цацалтыг “mycujoo tv”-тэй холбон онлайнаар үзүүллээ. Цаашдаа бид “mycujoo tv”-ийн ач холбогдолтой талуудыг танилцуулах болно.
ЭРЧИМ 0:1 ДЭРЭН
14-р тойргийн эхний тоглолт 32 оноотой хүснэгтийг тэргүүлж байсан Эрчим болон өмнөх тойрогт Атлетикийг хожсон Дэрэн багуудын хооронд болсон юм. Тус тоглолтын өмнө 17 оноотой хүснэгтийн 6-д бичигдэж байсан Дэрэнгийн залуус энэ улиралд Эрчимтэй МХБХ-ны талбайд тун тэнцүүхэн өрсөлдсөн ч шүүгчийн мэдлийн цагт 0:1-ээр хожигдож байсан билээ. Харин энэ удаад тэд алдаагаа давтахгүйг хичээж, лигийн 10 удаагийн аваргуудтай мөн л тэнцүүхэн хүч үзсэн.
Тоглолтын үндсэн цаг дуусахаас 7 минутын өмнө Дэрэн клубийн хагас хамгаалагч А.Тэмүүжингийн оруулсан гоол тус тоглолтын хувь заяаг шийдсэн юм. Том багуудын эсрэг том тоглолт үзүүлдэг Дэрэн ийнхүү хүснэгтийн эхний 4 багийн эсрэг хийх тоглолтуудаа дууслаа. Улирлын эхний хагаст 10-р байранд хүртэл бичигдэж явсан тэд аажмаар сайжирч, медалийн төлөө ч өрсөлдөх боломж бүрдлээ. Харин Эрчим сүүлийн 3 тойргоос хожлын бараа харсангүй. Мөн тэд талбайдаа нэг ч оноо алдаагүй байсан цуврал нь төгсгөл болсон юм.
ГОЁО ЭФ СИ 1:1 УЛААНБААТАР СИТИ
Улирлын 2-р хагаст хамгийн олон оноо цуглуулаад байгаа Гоёо Эф Си сүүлийн үед тун нягт тоглолтыг үзүүлж байгаа. Тэдний энэ удаагийн өрсөлдөгч нь хүчирхэг Улаанбаатар Сити байлаа. Эдгээр багуудын эхний тулаанд Улаанбаатар Сити 2:0-ээр хожиж байсан удаатай. Харин энэ удаад Гоёо Эф Си клуб тэр үеэс эрс сайжирсан гэдгээ харуулж эхэлсэн. 1-р үеийн төгсгөлд Улаанбаатар Сити клубийн довтлогч Ц.Түмэнжаргал торгуулийн цохилт гүйцэтгэсэн ч Гоёо Эф Си багийн хаалгач Такүми Томизава амжилттай хааж, багаа аварсан.
Тэрээр ийнхүү 2 тойрог дараалан пеналти хааж байгаа юм. Тоглолтын 2-р хагаст Улаанбаатар Ситигийн ахлагч М.Алтанхүү гоолын салхийг хагалж, багтаа тэргүүллийг авчирсан ч эсрэг багаас Япон хагас хамгаалагч Жүүничи Озава тоог тэнцүүлсэн байна. Үндсэн цаг дуусахын өмнөхөн энэ зун Сэлэнгэпресс клубээс ирсэн А.Мөрөн Улаанбаатар Ситигийн өмнөөс анхны тоглолтдоо оролцсон ч тоглолт тэнцээгээр өндөрлөсөн юм. Гоёо Эф Си клуб сүүлийн 3 тойрогт дараалан 1:1 гэсэн үр дүнгээр тэнцлээ. Харин Улаанбаатар Сити, Эрчимийн бүдрэлтийг ашиглаж чадсангүй.
ХОРОМХОН 3:2 ХАНГАРЬД
Өнгөрсөн улирлын мөнгө, хүрэл медальтнууд энэ тойрогт учраа таарсан. Улирлын эхний хагаст Эрдэнэт хотод болсон тоглолтод талбайн эзэд 2:1-ийн харьцаатай хожиж байлаа. Хангарьд мэдээж Эрчимд оноогоор ойртохын төлөө талбайд гарсан бол Хоромхон хасагдах бүсээс холдох зорилготой тоглосон нь мэдээж. Тоглолтын 14 дэх минутад Хангарьдын богинын дамжуулалтууд гайхалтай байж, багийн ахлагч А.Эрдэнэбаяр тооны харьцааг нээсэн.
Үүний дараа Хоромхоноос Найжел Робинсон тоог тэнцүүлсэн бол ердөө 5 минутын дараа Азиз Килдияровын алсын цохилт зочдод дахин тэргүүллийг авчирсан юм. Тоглолтын 2-р хагаст Хоромхоны довтолгоо ширүүссэн. 48 дахь минутад Япон тоглогч Сойчиро Тажима тооны харьцааг 2:2 болгон тэнцүүлж, үндсэн цаг өндөрлөх дөхлөө. Гэвч 84 дэх минутад Хоромхоны өөр нэгэн Япон тоглогч Тацүяа Нишио хожлын гоол оруулснаар багтаа маш чухал 3 оноо авчирсан байна. Тэд зуны наймааны цонхоор тун хэрэгтэй тоглогчид авсан нь сүүлийн 4 тойрогт хожигдоогүйгээс харж болохоор. Харин Хангарьдын 10 тоглолтод хожигдоогүй цуврал нь энд хүрээд зогслоо.
ЭФ СИ УЛААНБААТАР 1:3 АТЛЕТИК 220
Хэрэв та бүхэн санаж байгаа бол улирлын эхний 4 тоглолтод дараалан хожсон Атлетик 220 клуб 4 тоглолтод дараалан хожигдоод байсан Эф Си Улаанбаатарт 3:0-ээр хожигдож байсан. Харин энэ удаад Атлетик 220 тэрхүү тоглолтын хариугаа авах, Эрчимд ойртох давхар зорилго агуулан талбайд гарсан. Тэгвэл О.Баяржаргалыг буцаан авсан Эф Си Улаанбаатар дээд лигтээ үлдэх зорилгыг өмнөө тавьж буй. Эхний үеийн 12 дахь минутад О.Баяржаргал торгуулийн цохилтоос тооны харьцааг нээсэн. Саяхан 28 насны босгыг давсан “Хаба” бүх тэмцээнийг оролцуулан сүүлийн 6 тоглолтод 8 гоол оруулсан нь энэ.
Эхний үед үүнээс өөр гоол орсонгүй. Харин 2-р үед Атлетик 220 тоглолтыг хяналтдаа авч, 47 дахь минутад Н.Наранболд тооны харьцааг тэнцүүлж чадсан. Тоглолтын 80,81 дэх минутад тэд дахин 2 ч гоолыг нэмж оруулсан бөгөөд Ч.Бат-Эрдэнэ, Н.Наранболд нар багийнхаа хожилд хувь нэмрээ оруулжээ. Н.Наранболдын хувьд 12 гоолтой, мэргэн буучдын жагсаалтыг тасархай тэргүүлж эхэллээ. Ялалт байгуулсан Атлетик 220 ийнхүү тэргүүлэгч Эрчимээс 5 онооны зөрүүтэй боллоо. Эрчим – Атлетик 220 багууд дараагийн тойрогт МХБХ-ны талбайд нүүр тулна.
СЭЛЭНГЭПРЕСС 1:1 УНАГАНУУД
Энэ тойргийн сүүлийн тоглолт хүснэгтийн 8,10-р байруудад бичигдэж байсан хоёр багийн хооронд болсон. Ялангуяа Унагануудын хувьд дээд лигтээ үлдэх эцсийн найдвар нь энэ тоглолтоос 3 оноо авах байсан. Хэдийгээр тэднээс П.Алтантулга, Б.Мөнгөнтулга нарын гол тоглогчид нь хуудасны торгуулийн улмаас талбайд гараагүй ч тоглолтыг муугүй эхэлсэн. Гэвч довтолгооны төгсгөл тааруухан байсаар эхний үе гоолгүй өндөрлөсөн юм.
2-р үед аль аль багууд харилцан довтолсон сонирхолтой тоглолтыг өрнүүлж байсан ч гоол орохгүй л байлаа. Харин 85 дахь минутад Такү Хишидагийн дамжуулалтаар Б.Мөнх-Эрдэнэ улирлын 7 дахь гоолоо оруулж, багтаа 3 оноо авчирсан байна. 14 оноотой болсон Сэлэнгэпресс хасагдах бүсээс 3 оноо холдож чадсан бол Унаганууд ердөө 6 оноотой үлдсэнээр доошоо унах магадлал улам ихэслээ. 15-р тойргийн тоглолтууд 9-р сарын 9,10-ны өдрүүдэд болно.
А.Одбаяр