Тоглоом хөгжүүлэгч нарын хувьд аливаа төрлийн Torrent сайт дээр бүтээлээ тавих сонирхол байхгүй. Харин Acid Wizard студийнхэн эрс өөр шийдвэр гаргаж, Pirate Bay сайтад тоглоомоо байршуулжээ.
Учир нь тэдний хөгжүүлсэн Darkwood тоглоомыг зарим тоглогч нар худалдан авах боломжгүй талаараа дурдсан болохоор үнэгүй хувилбарыг нь Torrent сайтад байршуулсан аж.
Хэрвээ тоглоомыг худалдан авах мөнгөгүй бол Darkwood-ийг тоглож үзэх боломж олгож байгаа нь энэ юм. Ердөө хоёрхон хүсэлт тавьсан нь: Боломжтой болсон цагтаа хүсвэл худалдаж авах, G2A зэрэг борлуулагчдаас худалдан авахгүй байх.
Хамгийн сонирхолтой нь тэдний хоёр дахь хүсэлт юм. Acid Wizard студийнхэн “Борлуулагч нар яг л тоглоомын салбарын хорт хавдар гэсэн үг. Түүнчлэн бусад хүмүүс хөгжүүлэгч нарт ирэх байсан мөнгийг дундаас нь завшиж байснаас бид үнэгүй тараах нь дээр” гэжээ.
Бизнесийн хувьд ч энэ шийдвэр нь тун зөв алхам юм. Учир нь зөвхөн борлуулалтаар дамжуулж тэд олон тоглогчтой болох боломжгүй. Харин үнэгүй тарааснаар илүү олон тоглогчтой болно.
Үүнтэй ижил жишээ өмнө нь мөн гарч байсан билээ. Minecraft тоглоомыг хөгжүүлэгч Notch “Хэрвээ худалдаж авах боломжгүй бол зүгээр л Torrent сайтаас татчих, харин дараа боломжтой болохоороо, хүсвэл худалдаж аваарай” гэж хэлж байсан удаатай.
Эх сурвалж: Engadget