Британийн алдарт код тайлагч Алан Тюрингийн алдагдсан захидлууд Манчестерийн их сургуулиас олджээ. Профессор Жим Майлс агуулахын өрөөний хуучны баримтууд хадгалдаг хэсгээс нийт 148 захидлыг олсон аж.
Гадна талдаа Тюрингийн нэртэй, шар өнгийн хавтсыг өөр нэгэн ажилтан ашиглаж байгаад орхисон байх гэж анхандаа бодсон хэдий ч баримтуудыг шалгаж үзээд Их Британийн тагнуулын төв газарт бичсэн захидал, BBC радиод зориулан бичсэн хиймэл оюун ухааны тухай бичвэр, Америкийн зарим нэг томоохон их сургуулиудад зориулсан лекцийн урилга зэрэг байжээ.
Тюринг 1948 оноос Манчестерийн их сургуульд ажиллаж эхэлсэн бөгөөд эхлээд Математикийн сургуульд референтээр ажиллаж байгаад хоижм Тооцоолон бодох лабораторийн дэд захирлаар ажиллаж байсан түүхтэй.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Засгийн газарт ажиллаж, Нацистуудын Энигма кодыг тайлж байсан Тюрингийг орчин цагийн компьютерын эцэг гэж үздэг. Шинээр олдсон захидлууд нь 1949-1954 оны хооронд бичсэн байсан бөгөөд тухайн үед Энигма кодыг тайлсан ажил нь нууцлалын зэрэгтэй байсан юм.
Гэвч шинэ захидлуудын алинд ч өмнө нь Тюрингийн талаар бидний мэддэггүй байсан мэдээлэл байгаагүй аж. Ердөө түүний Манчестер дэх амьдрал, Их сургуульд ажиллаж байсан үеийн зарим нэг мэдээлэл байсан бөгөөд хувь хүнийх нь тухай л бага зэрэг тодорхой зүйлс байсан аж.
Тюринг 1952 онд ижил хүйстэнтэйгээ явалдсан хэргээр ял сонсож, шоронд хоригдохын оронд химийн эмчилгээ хийлгэхийг сонгосон юм. Ингээд 1954 онд цианитад хордож нас барсан бөгөөд түүнийг амиа хорлосон байх гэж таамагладаг.
2009 онд Их Британийн засгийн газар түүнд химийн эмчилгээ хийсэндээ уучлалт гуйсан бол 2013 онд Хатан хааны зарлигаар гэм буруугүй хэмээн зарласан юм. Өнгөрсөн аравдугаар сард засгийн газар “Алан Тюрингийн хууль”-ийг баталж, өмнө нь ижил хүйстэнтэйгээ явалдсан хэргээр ял сонссон хүмүүсийг өршөөлд хамруулсан билээ.
Эх сурвалж: Engadget