Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР хүргэж байна.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Унгарын нийслэл Будапешт хотноо Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй танилцаж, ярилцжээ
- Орон тоо гүйцээгүй 38 цэцэрлэгт хүүхэд нэмж элсүүлэх боломжтой эсэх талаар Нийслэлийн Боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодрууллаа.
- МАН-ын бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар оролцож байна.
- Засгийн газар энэ онд дотоод, гадаадын зээлийн хүүнд нийт 583 тэрбум төгрөг төлж, өмнөх оноос даруй 100 орчим тэрбум төгрөгөөр өсжээ.
- Автомашины худалдаа эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж буюу авто худалдааны захуудыг Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Авто худалдааны цогцолбор” руу нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна.
- Засгийн газар огцруулах асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын байр суурийг сонсов.
- "Б.Бат-Эрдэнэ: Цэргүүд усанд осолдсон асуудалд хариуцлага хүлээнэ" ярилцлагыг энд дарж уншина уу.
- Тавантолгойн уурхай хүртэлх зам дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэр гуанз, буудлуудад “Ми ми” хэмээх бодисыг худалдан борлуулж байсан 5 гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
- "Итгэл найдвар, Боломж Улаанбаатар" марафон есдүгээр сарын 9-ний бямба гарагт болно.
- Шүлхийн хөл хорио 28 хоног үргэлжилнэ
- Жимс, ногоогоо автобусны буудлын дэргэдэх City toilet-нийтийн бие засах газар хадгалж байсныг Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчид, дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн ажилтнууд болон цагдаа нар хураан авчээ.
- Үерээс хүүг аварсан таван иргэнийг шагнажээ
- 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын 51 сургуульд засварын ажил хийжээ.
- МҮБХ-ноос энэ намраас эхлэн дараа жилийн улсын их баяр наадам хүртэлх барилдааны хуваарийг гаргажээ.
- Хувийн Ерөнхий боловсролын сургуулиудын төлбөр 2016 онтой харьцуулахад 10-50 хувиар нэмэгдсэнийг сургуулиудын мэдээллээс харж болохоор байна.
- Хуваарийн дагуу есдүгээр сарын 15-наас орон сууцны айл өрхүүд, цэцэрлэг, сургууль, эмнэлгийн халаалтыг өгнө.
- Дэлхийн ур чадвар тэмцээний сантехникийн төрөлд оролцогчийн эксперт багш С.Батаатай ярилцлаа.
- Өндөг, шувуу, гахайн мах үйлвэрлэгчид Худалдааны хуулийг нэн даруй батлах шаардлагатай гэв.
- Ая, зохиогч, продюсер, дуучин Б.Ангирмаа Oceangrey студийн Наки-тай хамтран дуулсан "Ирмэх төдийд" дуугаа дүрсжүүлжээ.
- Бусан хотын Шинжлэх, ухаан технологийн Улсан Үндэсний Инситут дээр болж "Шинэ-Эрин” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Э.Дөлгөөн, Б.Оюунбаатар нар багш Г. Идэржаргалийн удирдлага дор “Digital Ubiquity School” нэртэй гар утасны аппликэшнээрээ амжилттай оролцож “Best Creativity Award” шагналт байрыг эзэлсэн байна.
- Монгол Улс англи хэлний мэдлэгийн түвшнээрээ хамгийн тааруу улсуудын тоонд багтжээ.
- АТГ-ын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн даргаар Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Баасанг даргаараа томилжээ.
- Иргэн Ц үхрээ шүлхийн вакцинд хамруулаагүйгээс 860 өрхийн 2000 орчим иргэнийг хөл хорионд оруулжээ.
- Ерөнхийлөгч Х.Батттулга жүдочдод шагнал гардууллаа
- Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хоёр шатахуун түгээх станцыг дээрэмдсэн хэргийг илрүүлж, гэмт этгээдүүдийг баривчилсан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
- Наймдугаар сарын 27-ны өдөр Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн усанд осолдсон гурван хугацаат цэргийн алба хаагчдыг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Дэлхийд
- Францын тэргүүн хатагтайн хувиар Брижит Макрон анх удаа “Elle” сэтгүүлд ярилцлага өгчээ.
- Хойд Солонгос Японы дээгүүр пуужин хөөргөсний дараа Абэ Трамп нар 40 минут утсаар ярьжээ
- Interview Magazine сэтгүүлийн есдүгээр сарын дугаарт Америкийн реалити шоуны од Ким Кардашиан Уэстийн зургууд нийтлэгджээ.
- Acid Wizard студийнхэн эрс өөр шийдвэр гаргаж, Pirate Bay сайтад тоглоомоо байршуулжээ.
- Британийн алдарт код тайлагч Алан Тюрингийн алдагдсан захидлууд Манчестерийн их сургуулиас олджээ.
- Apple компани жил бүрийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ ирэх есдүгээр сарын 12-ны өдөр товложээ.