АНУ-ын дөрөв дэх том хот болох Техасын Хьюстон хүчтэй аадар бороо, Харви шуурганы улмаас үерт автаж, тэр аяараа сүйдээд байна.
6,6 сая хүн амтай энэ хотод гамшгийн улмаас 15 хүн амиа алджээ. Зарим газруудад усны түвшин 127 см хүрсэн байна.
Одоогоор замууд тэр чигтээ усанд автаж, аврагчид завиар эрэл хайгуул хийж, иргэдийн аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна.
Нутаг дэвсгэрийн онцлогтой холбоотойгоор Хьюстон үерт өртөмтгий хот аж. Гэвч 2004 оны наймдугаар сард Чарли хар салхинаас хойш ийм хүчтэй шуурга энд болоогүй аж.
CNN агентлагаас Хьюстон хотын үерт автахаас өмнөх болон дараах зургуудыг нийтэлснийг хүргэе.