Өчигдөр Японы дээгүүр пуужин харваж, бүс нутгийн нөхцөл байдлыг улам хурцатгасан Хойд Солонгос дараагийн удаад Гуам руу пуужин харвана хэмээн мэдэгдлээ.
Пхеньянаас мягмар гарагийн өглөө Хвасон-12 загварын пуужин харвасан гээд “Энэ удаагийн сургуулилт нь БНАСАУ-ын Номхон далайд явуулах цэргийн ажиллагааны эхлэл бөгөөд цаашид олон удаагийн сургуулилт хийнэ” гэжээ.
Хойд Солонгос өөрийн нутаг дэвсгэрт баллистик пуужин харвах нь түгээмэл хэдий ч Японы дээгүүр тэр бүр харваад байдаггүй. Өчигдөр харвасан пуужинг Ким Жон Ун тун сэтгэл хангалуун үзэж сонирхсон талаар Хойд Солонгосын эрх баригчид CNN агентлагт мэдээлжээ.
Энэ удаагийн сургуулилтыг тэд одоо болж буй АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байгаа хэрэг гэсэн аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Хойд Солонгосын дэлхий дахинд, НҮБ-ын гишүүн орнуудад өөрийн хөрш зэргэлдээ орнуудаа доромжилж, олон улсын жишгээс доогуур бүдүүлэг үйлдэл гаргалаа” гэжээ.
Түүнчлэн “Хойд Солонгос ийнхүү заналхийлсэн, тогтворгүйжүүлсэн үйлдэл гаргаснаараа өөрсдийн нөхцөл байдлыг улам хүндрүүллээ” гэсэн байна. Тэрээр Японы Ерөнхий сайд Шинзо Абетай өчигдөр 40 минут утсаар ярьж, Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээг чангатгах, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдуулах шийдэлд хүрсэн юм.
Эх сурвалж: CNN