Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс Туул, Улиастайн гол орчмыг цэвэрлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж буй бөгөөд одоогийн байдлаар 9 тонн хогийг цэвэрлээд байна.
Энэ сарын 5-ны өдрөөс эхэлсэн Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлын цэвэрлэгээний аянд
- Дүүргийн харьяа хэлтсүүд буюу Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс,
- Эрүүл мэндийн төв,
- Улаан загалмайн хороо,
- Насан туршийн боловсролын төв,
- Татварын хэлтэс,
- Биеийн тамир, спортын хороо,
- Статистикийн хэлтэс,
- Дотоод аудитын газар,
- Усан спортын сургалтын төв оролцсон байна.
Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын Хужир-булангийн 015, Налайх дүүргийн 014, 337, 350, 353 дугаар цэргийн ангийн офицер ахлагч нар болон хугацаат цэргийн нийт 330 албан хаагч, нийт 550 гаруй хүн оролцож 9 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ.
Туул голын хог хаягдал цэвэрлэх аян ирэх сарын 16-ны өдөр дуусах бөгөөд цэвэрлэгээнд иргэд, аж ахуй нэгж байгууллагыг идэвхтэй оролцож эрүүл, таатай орчинд амьдрахыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, Нийтийн аж ахуйн хэлтсээс уриалжээ.
Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн алба