Өнөөдөр 12.00 цагаас нийслэлийн есөн дүүргийн багш нар Багшийн цалинг нэмэх асуудлаар жагсаал зохион байгууллаа.
Төрийн ордонд МАН-ын бүлэг Засгийн газраа огцруулах эсэх асуудлаа хэлэлцээд тэднийг сонсох, харах ч завгүй хуралдана. Тэдэнд дараагийн ээлжинд хэн, ямар бялуу хүртэх нь илүү чухал байхаас монголын ирээдүй, боловсрол огт хамаагүй байна уу гэлтэй.
Багш нар цалинг 1,6 сая төгрөгт хүргэх, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг хийх, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах гэсэн гурван зүйл шаардлагыг тавьж буй юм.
Зээлээс зээлийн хооронд амьдрах болсон багш нар амьдрал нь үнэхээр хүнд нөхцөлд шилжсэнээ нуух шаардлагагүй цаг үед тулсан гэдгээ илэрхийлж байна. Сурагчид анги дүүргэх хаврын улиралд багш нар сурагчидтайгаа зэрэгцэн солонгост хар ажил хийхээр бичиг цаас болон хөөцөлдөн гүйнэ. Эцэст зуны гурван сар хар ажил хийснийхээ төлөө зээлээ хагасалж, хүүхдүүдээ хувцаслана. Харин намар сурагчидтайгаа зэрэгцэн сургуульдаа орсон багш нар ажлынхаа хэвшилд орох гэж бас л багагүй хугацааг алдаж байна.
Монголын ирээдүйг хүмүүжүүлж буй багш нар солонгост хар ажил хийж байгааг дэлхий дахинд дуулгахад ч ичмээр санагдана. Гэвч энэ нь сэргэлэн, залуу багш нарт очиж буй "завшаан" болжээ. Харин бусад нь өртэйгээ зууралдан гэртээ үлдэнэ.