Uber-ийн удирдах зөвлөл албан ёсоор шинэ захирлаар Дара Хосрошахиг сонгосон гэдгээ мэдэгдлээ. Өмнө нь Expedia компанийн захирлаар ажиллаж байсан түүнийг сонгохоор болсон тухай мэдээлэл дөнгөж өнгөрсөн долоо хоногоос цацагдсан.
Компанийн удирдах зөвлөл албан ёсны мэдэгдэлдээ “Дара шиг туршлагатай, алсын хараатай, авьяастай хүнийг бид шинэ удирдагчаар сонгож буйдаа тун баяртай байна” гэжээ.
Uber-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Тревис Каланик өнгөрсөн зургадугаар сард удирдах зөвлөлийн шаардлагаар албан тушаалаасаа татгалзсан бөгөөд түүнээс хойш компани гүйцэтгэх захиралгүй өнөөдрийг хүрсэн юм.
Каланик шинэ захирлын талаар хэлсэн үгтээ “Uber компанийн хувьд шинэ захирал сонгоно гэдэг тун чухал мөч байлаа. Ийм мундаг удирдагчид халаагаа өгч буйдаа тун баяртай байна” гэжээ.
Шинэ захирал Хосрошахи маргааш компанийн ажилтнуудтай уулзахаар төлөвлөсөн бөгөөд Каланикийн асуудлаас эхлээд шийдэх хэрэгтэй олон зүйлс түүнийг хүлээж байна.
Эх сурвалж: Engadget