Харви хар салхинаас болж АНУ-ын эдийн засагт онц их хэмжээний хохирол учрах талаар Уолл Стрийт Журнал мэдээлжээ. Иргэдийн эд хөрөнгөөс эхлээд Америкийн томоохон газрын тос боловсруулах үйлдвэрүүд, олон сая ажилчдад их хэмжээний хохирол учирна гэсэн байна.
Moody’s судалгааны байгууллагын ахлах эдийн засагч Адам Каминс “Сүүлийн жилүүдэд болсон хар салхинуудаас илүү их хэмжээний хохирол учирч магадгүй” гэжээ.
Одоогийн байдлаар өдөрт хоёр сая баррель газрын тос буюу үндэсний хэрэглээний нийт 10 хувийг бүрдүүлдэг боловсруулах үйлдвэрүүд бүрэн зогсонги байдалд орсон байна. Үйлдвэрүүд хэвийн үйл ажиллагаагаа явуулж эхлэх хүртэл эдийн засагт учрах хохирол нь нэмэгдсээр байх аж.
Тиймээс ойрын хугацаанд шатахууны үнэ 7 центээр өсөх төлөвтэй байна гэж New York Mercentile Exchange компани таамаглажээ. PIRA Energy компанийн Олон улсын газрын тос хариуцсан захирал Рик Жосвик “Томоохон шуурганаас болж хоёр долоо хоногийн хугацаанд шатахууны үнэ 20-80 центээр өсөж, дээд тал нь дөрвөн долоо хоногийн дараа эргэж хэвийн үнэдээ очдог” гэсэн байна.
Ямарваа хар салхи даатгалын компаниуд болон эд хөрөнгө эзэмшигчдэд хамгийн их хохирол учруулдаг. Moody’s-ийн тооцоолж буйгаар нийт 30-40 тэрбум ам. доллартой тэнцэх эд хөрөнгийн хохирол учрах аж.
Жишээлбэл 2008 онд Техас болон Луйзиана мужуудад болсон хар салхины улмаас 29 тэрбум ам. долларын хохирол учирч байсан бол 2005 онд болсон Катрина хар салхинаас болж 100 тэрбум ам. долларын хохирол учирч байжээ.
Үүнээс гадна иргэдийн орлогод мөн нөлөөлөх бөгөөд цагийн ажилтнууд хамгийн их хохирно гэж тооцоолсон байна. Техас мужийн гамшигт өртсөн бүсүүдэд улирлын 58 тэрбум ам. долларын цалинтай 4 сая гаруй хүн ажилладаг аж.
Тэдний долоо хоногийн орлого нийт 4,5 тэрбум ам. доллартой тэнцдэг бөгөөд хар салхинаас болж долоо хоног тутам ийм хэмжээний мөнгийг олох боломжгүй болж байгаа юм.
Эх сурвалж: WallStreetJournal