УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан огцруулах саналд гарын үсэг зурсан гишүүдийг элдвээр гүтгэж, доромжилж байгааг хэлсэн юм.
Тэрбээр “Огцруулах бичигт өргөн барих үеэр 30 гишүүн гарын үсэг зурсан байсан. Саналаа татсан нэг ч гишүүн байхгүй. Гарын үсэг зурсан гишүүдийг элдвээр доромжилж байна. Янз бүрийн найрын ширээний ард эсвэл албан тушаал наймаалцаж гарын үсэг зуруулсан мэт гүтгэлэг маш их явж байна. Хуулийн байгууллагаар тодорхой нэр бүхий гишүүдийг айлган сүрдүүлж, дарамталсан асуудал бодитоор байгаа. Үүнийг бид хэрхэвч зөвшөөрөхгүй. Энэ 30 гишүүн итгэл үнэмшлээр зурсан. Албан тушаалын төлөө яваагүй. Өнөөдөр Монгол төрд хууль хүчин, бизнесийн, улс төрийн нам дамнасан бүлэглэлийн мафижсан тогтолцоо бий болсон байна. Монгол Улсад дарангуйлал бодитойгоор тогтох гэж байна. Улс нь улс шиг, парламент нь парламент шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг байгаасай. Төр нийгэмд шударга ёс тогтоосой. Улс төрийн намууд, Монголын төр муу муухайгаасаа ангижрах юмсан гэсэн итгэл үнэмшлээр энэ 30 гишүүн өндөр эрсдэл гаргаж явж байгаа. Албан тушаалын төлөө яваагүй, Засгийн газарт орохгүй, сайд болохгүй” гэсэн юм.
Мөн 60 тэрбумын асуудал зөвхөн өнөөдөр үүсээгүй гээд МАХН-ын ЕНБД даргаар ажиллаж байгаад сайдын албан тушаалд очсон Г.Шийлэгдамба шүүхээс ял авсан асуудлаар жишээ татаж байв.