Жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -57кг-д зодоглосон олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа АЛТАН медаль хүртлээ.
Алтан медалийн төлөө Японы Ёшида Цүкасатай барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээгээр яллаа. 13 минут орчим үргэлжилсэн барилдааныг Х.Цагаанбаатар аварга жүдогийн түүхэн үлдэх хамгийн гайхалтай шигшээ барилдаан боллоо хэмээн дуу алдлаа.
2015 оны Астанагийн ДАШТ-д хүрэл медаль хүртэж 2016 онд Риогийн олимпийн наадамд мөнгөн медаль авсан бол 2017 онд ийнхүү ДЭЛХИЙН аварга болов.
Дэлхийн чансааг тэргүүлж буй тэрбээр жиндээ эзэн байж чадлаа.
Х.Цагаанбаатар, М.Уранцэцэг, Г.Болдбаатар аваргын буухиаг үргэлжлүүлэн жүдо бөхийн ДӨРӨВ дэх алтан медальтан болж байна.