Маргааш ЕСДҮГЭЭР САРЫН 1-ний өдөр. Нарлаг зуны зугаатай өдрүүдийг ардаа орхисон хүүхэд багачууд маргааш сургууль цэцэрлэгтээ гоёлоо өмсөн очно. Хичээлийн шинэ жилийг хүүхэд багачуудаас гадна тэдний эцэг эхчүүд мөн адил догдлон хүлээж бас багагүй бэлтгэл хийдэг билээ. Тиймээс аав ээжүүддээ тус хүргэх зорилгоор товчхон зөвлөгөө хүргэж байна.
- Хүүхдээ усанд оруулах
- Хүүхдийнхээ дүрэмт хувцсыг индүүдэж бэлдэх. Цэцэрлэгийн хүүхэдтэй бол ангид сольж өмсөх биед эвтэйхэн хувцас, шаахай бэлдэх
- Гутлыг нь тослох
- Хүүхдийнхээ үсийг засуулаарай. Өсвөр насны охид үсээ хэрхэн янзлах тухай энд бас энд дарж санаа аваарай
- Хичээлийн хэрэглэлийг бэлтгэх. Цэцэрлэгийн багачуудын хичээлийн хэрэглэл дээр таних тэмдгийг нь наах
- Зуны даалгавраа бүрэн гүйцэт хийсэн эсэхийг нь шалгах
- Хүүхдийнхээ хумсыг авах
- Ангид бэлэглэх тасалгааны цэцгээ бэлдэх
- Хүүхдээ ангийнхантайгаа болон багштайгаа мэндэлж сургах
- Өглөөний цайнд нь тэжээллэг эрүүл хоол өгч байх хэрэгтэй тул хүнсээ цуглуулаад бэлдэж тавиарай. Мөн өдөр идэх хүнсийг нь бэлдэж өгөөрэй. /Монгол хүнд тохиромжтой өглөөний цайны талаар энд дарж уншаад тухайн мэдээний дор байх холбоотой мэдээнүүдээс өглөөний цайны бусад санааг харах боломжтой/
- Хүүхдээ 21 цагт оронд нь оруулаарай. Хүүхэд эрт унтсанаар эрт сэрдэг. Тиймээс та өглөө нь сэрээх гэж зүдрэхгүй, оройтож боссоноор цэцэрлэг сургуулиас нь хоцроохгүй
- Зургаан настнууддаа багшдаа бие засах, ам цангах болон хэлэхийг хүссэн зүйлээ айж сандралгүй гараа өргөөд хэлж байхыг сануулаарай. Бас сэтгэлзүйг нь бэлдэх тухай зөвлөгөөг энд дарж уншина уу.
- Хичээлийн ширээ сандлыг тухтай болгож, даалгавраа хийх нөхцлөөр хангах
Төгсгөлд нь, эрдэм номынхоо их өргөөг зорьж байгаа хүүхэд багачууддаа ихийг сурч, эрдэм мэдлэгийн эзэд болоорой хэмээн хүсэн ерөөе!