09.00 Сүхбаатар дүүргээс Багшийн дээд орчмын нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр ил задгай худалдаа үйлчилгээ эрхэлж буй, зөвшөөрөлгүй лангуу, контейнер буулгаж, талбай чөлөөлөх ажлыг эхлүүлнэ.
10.00 Албан тушаалаа хамгаалж авч үлдэхийн тулд сургууль цэцэрлэг, өвөлжилтийн бэлтгэл гээд НИТХ-аар яаралтай хэлэлцэх асуудлуудыг хөсөр орхиж байгаа Ц.Сандуйтай хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн НИТХ-ын төлөөлөгчид Хангарьд ордонд хэвлэлийн хурал хийхээр болжээ.
10.30 Нийслэлийн Засаг даргын тамгын газрын А зааланд хотын дарга автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзаж үүрэг даалгавар өгнө. Уулзалтаар зүүн эргэхтэй холбоотой асуудлыг ярина.
11.00
- Франц улсын Парис хотод болсон чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медаль авсан тамирчид Спортын төв ордны дөрвөн давхрын хурлын танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.
- Европын Чихрийн Шижин Судлалын холбоо Монголын эмч нар хамтран "Чихрийн Шижингийн Олон Улсын сургалт семинар"-г Corporate Hotel & Convention Center-т зохион байгуулна. Сургалт есдүгээр сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.
- Хэвлэлийн хүрээлэнд ирэх сарын 1, 2-ны өдрүүдэд болох Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын хурлын талаар зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл өгнө.
- Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэсээс 50 хүүхдэд хичээлийн хэрэгсэл үнэ төлбөргүй бэлэглэнэ.
12.00 Нийслэлийн цагдаагийн газар их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн эхлэж байгаатай холбуогдуулан Нийслэл хотын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр "Хичээлийн шинэ жил" нэгдсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгнө. Мөн насанд хүрээгүй хүмүүсийг дээрэмдсэн бүлэг этгээдүүдийг олж тогтоон баривчилсан, бага насны хүүхдийн ахуйн осол гэмтэлд өртөж байгаа нөхцөл байдал, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн талаар мэдээллийг хүргэнэ.
14.30 Австралийн Элчин сайдын өргөөнд Австралийн бичил төслийн санхүүжилт авах 10 төрийн бус байгууллага гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.