Uber-ийн шинэ захирлаар сонгогдсон Дара Хосрошахи 18-36 сарын дотор олон нийтэд хувьцаагаа гаргана гэж мэдэгдлээ. Энэ нь 2019-2020 оны хооронд Uber компани хувьцаагаа гаргана гэсэн үг юм.
Ням гарагт ажлын санал хүлээн авч, мягмар гарагт албан ёсоор захирлын албан тушаалд томилогдсон тэрээр өмнө нь Expedia компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан билээ. Өнгөрсөн зургадугаар сард компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Тревис Каланик удирдах зөвлөлийн шаардлагын дагуу ажлаа хүлээлгэн өгсөн.
Ирэх есдүгээр сарын 5-ны өдрөөс албан ёсоор ажлаа эхлэх Хосрошахи 15 мянган ажилтантай, тээврийн компанийг удирдаж байсан туршлагатай бөгөөд аминч үзэл байхгүй учраас Uber-ийг хямралаас гаргаж чадна гэж удирдах зөвлөл үзэж байгаа аж.
Эх сурвалж: Engadget