Өнөөдөр 06.00 цагаас эхлэн баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл долоон уулзвараар зүүн гар тийш эргэх боломжтой болж байна.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй өчигдөр уулзаж зүүн эргэхийг хориглосон шийдвэрийг цуцалсан.
Хотын дарга С.Батболд авто замын ачааллыг бууруулах гол зорилгодоо хүрээгүй тул ийн шийдвэрээ цуцалж байгаагаа мэдэгдсэн.
Нийслэлчүүдийн олон жилийн турш явж хэвшсэн замын хөдөлгөөнд гэнэт өөрчлөлт оруулах нь буруу шийдвэр байсныг хотын дарга уулзалтаар онцолсон бөгөөд өчигдөртөө багтаан тэмдэг тэмдэглэгээг эргүүлэн өөрчлөхийг үүрэг болгосон юм.