SanDisk дэлхийн хамгийн өндөр багтаамжтай microSD картыг танилцууллаа. Хамгийн гол нь 400GB багтаамжтай энэхүү microSD карт сүүлийн үеийн Андроид үйлдлийн системтэй утаснуудад шууд тохирч ажиллана.
Нэгдүгээрт Андроидын сүүлийн хувилбарууд microSD карт дээр аппликейшн суулгахыг зөвшөөрдөг болсон бөгөөд ихэнх загварын гар утаснууд үйлдвэрээс гарахдаа ийм өндөр багтаамжтай microSD карт дэмждэг болжээ.
Картын хувьд 1080 нягтралтай 40 цагийн дүрс хадгалж чадах бөгөөд 100mb/s хурдтай. Энэ нь минутад 1200 ширхэг зураг хуулж чадна гэсэн үг юм. Гэхдээ ийм өндөр үзүүлэлттэй учраас үнийн хувьд 250 ам. доллар байх аж. Түүнчлэн үйлдвэрээс 10 жилийн баталгаатай гарах бөгөөд энэ жилдээ багтаж худалдаанд гарах юм байна.
Эх сурвалж: TechCrunch