Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.БААТАРЦОГТТОЙ ярилцлаа.
-АМГТГ “Coal Mongolia”-г хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа төрийн байгууллагын хувьд энэ удаагийн чуулга уулзал¬тын ач холбогдлыг хэрхэн харж байна вэ. Ямар онцлогтой хурал болох бол?
-Экспортын хэмжээ нэмэгдэж, нүүрсний үнэ ба зах зээлийн төлөв байдал нааштай байгаа энэ үед гадаадын хөрөнгө оруулагчдад манай улсын нүүрсний салбарыг сурталчлан таниулж, томоохон хөрөнгө оруулалт татахад чуулганы гол ач холбогдол оршиж байна.
Экспортоор гарч буй нүүрсний үнэд гадаад тээврийн зардал томоохон хүндрэл болсоор байна.
Нүүрсний үнэ болон зах зээлийн байдал өнгөрсөн онуудтай харьцуулахад илт сэргэж байгаа одоо цагт энэ удаагийн “Coal Mongolia 2017” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болж байгаа нь гол онцлог гэж харагдаж байна. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын нүүрсний салбарт оруулах хөрөнгө оруулалтын сонирхлыг дээшлүүлэх, шаардлагатай мэдээ мэдээллээр хангах нь эдийн засгийн хямралтай байгаа одоо үед улс орны хувьд ихээхэн ач холбогдолтой болох онцлогтой чуулга уулзалт юм.
-Дэлхийн нүүрсний салбарын томоохон хөрөнгө оруулагчид “Coal Mongolia”-д оролцохоор ирж байгаа нь манай улсын хувьд том боломж гэж харагдаж байна. Харин энэ боломжийг бодит болгохын тулд Засгийн газрын зүгээс ямар алхмууд хийх ёстой вэ?
-Засгийн газрын зүгээс ашигт малтмалын салбарт баримталж буй бодлогыг тогтвортой байлгах нь нэн тэргүүнд авах алхам юм. Мөн энэ салбарын гол асуудлуудын нэг байсаар байгаа төмөр замын тээврийг шийдвэрлэх нь дараагийн чухал арга хэмжээ болоод байна. Экспортоор гарч буй нүүрсний үнэд гадаад тээврийн зардал томоохон хүндрэл болсоор байна.
-Манай улсын нүүрсний салбарын нөөц, ашиглалтын тухай сонирхуулахгүй юу?
-Монгол орны нүүрсний нөөцийн хувьд 2017 оны эхний байдлаар нийт 32.8 тэрбум тонн нөөц ашигт малтмалын улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэгджээ. Олборлолт, боруулалтын хувьд 2017 оны долдугаар сарын 31-ний байдлаар 29.2 сая тонн нүүрс олборлож, 25.4 сая тонн нүүрс борлуулснаас 21.06 сая тонн экспортолсон.
-Нүүрсний зах зээлд Австрали шиг тоглогч болохын тулд Монгол Улс яах ёстой вэ?
-Дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх тэр дундаа төмөр зам болон цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг бүрэн шийдвэрлэснээр нүүрсийг угаах, баяжуулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг шууд хэрэглэгчдэд хүргэж борлуулснаар бид дэлхийн зах зээлд томоохон байр суурь эзлэх тоглогч болох боломжтой.
Өнөөгийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа нүүрсний уурхайнууд гуравдагч этгээдээр дамжуулан нүүрсээ эцсийн хэрэглэгчдэд борлуулж байгаа нь нүүрсний үнийг бага байлгах нэг хүчин зүйл. Мөн төрөөс нэг цонхны үнийн бодлогыг хэрэгжүүлэх нь нүүрсний уурхайнуудын өрсөлдөөнийг тэнцвэржүүлэх, чанараас хамаарсан нүүрсний үнийг тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүлнэ.
-Нүүрсний салбарын ирээдүйн талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Дэлхийн томоохон судалгааны байгууллагуудын тайлангаас харахад цаашдаа нүүрсний хэрэглээний хэтийн төлөв буурах чиг хандлагатай байгаа ч нүүрс нь эрчим хүчний гол эх үүсвэр байгаа цагт ойрын 20-30 жилд эрэлт хэрэгцээ тогтвортой байх боломжтой.
-Танд баярлалаа.
Ц.Сүрэн