“МоЭнКо” ХХК-ийн Төслийн инженер, Уул уурхайн инженер, Эдийн засагч П.Өлзийнарантай ярилцлаа.
-“МоЭнКо” компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Манай компани Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, “Монголиа Энержи”корпорацийн охин компани. 2007 оноос эхлээд Монголд геологи хайгуул, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ жил манай компанийн арван жилийн ой тохиож байна.
-Танай компани ямар ямар төслүүд хэрэгжүүлж байна вэ?
-Хэд хэдэн төсөл бий. Хэрэгжээд явж буй хамгийн том төсөл нь Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн нүүрсний уурхай юм. Хөшөөтийн нүүрсний уурхайн төслийн хайгуулын ажил 2007 онд эхлээд, 2009 онд Техник, эдийн засгийн үндэслэлээ батлуулаад, 2010 оноос уурхайн үйл ажиллагаа эхэлсэн.
Одоо нэг үеэ бодоход орон нутгийн иргэд төслийн талаар хангалттай ойлголттой болсон учир эсрэгээрээ харин ч Хөшөөт төслийг бүх талаар дэмжиж байна.
Ер нь тус уурхай нь 1970-аад оны үеэс улсын үйлдвэрийн газар гэж явж байсан. Манай компани 2007 оноос Хөшөөтийн уурхайн тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж эхэлснээр үйл ажиллагаагаа эхэлсэн. Одоогийн байдлаар Хөшөөтийн уурхай, Хөшөөтийн нүүрсний хуурай баяжуулах үйлдвэр, Хөшөөт зам гэсэн томоохон төслүүд хэрэгжээд явж байна.
Хөшөөтийн уурхайн хамгийн том нэрийн хуудас бол ашиглалтад орохоосоо өмнө ашиглалтад оруулсан алсын тээврийн, хүнд даацын 311 км авто зам. Энэ нь Монгол Улсад төдийгүй дэлхийд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах чиглэлээр үлгэр жишээ болох ажил болсон. Энэ мэтчилэн манай хамт олонд салбартаа анхдагч, үлгэр жишээ болох цөөнгүй бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлээд байна.
-Хөшөөтийн нүүрсний чанар олон улсын стандартад хэр нийцдэг вэ?
-Хөшөөтийн уурхай их өвөрмөц орд. Геологийн нөхцөл, уул техникийн нөхцөл, цаг агаарын нөхцөл гээд бараг бүх нөхцөл өвөрмөц, хүнд нөхцөлтэй гэхэд буруудахгүй. Менежмент, инженер, техникийн гээд бүх түвшний ажилчдын ур чадварыг сорьсон орд.
Нүүрсний чанарын хувьд атираажилт, хагарал болон бусад геологи, цаг агаарын хүчин зүйлсийн нөлөөгөөр олон төрлийн шинж чанартай болсон. Манай нүүрсний үеүд их хэмжээний чулуулгийн үенцэр агуулдаг учир бохирдол ихтэйгээс үнслэгийн хэмжээ нэлээн өндөр, дунджаар 34 орчим хувьтай байдаг.
Зарим тохиолдолд 44 хувь хүрэх ч нөхцөл бий. Бид зорилтот зах зээлийн шаардлагыг хангах, өөрөөр хэлбэл нүүрсний бохирдлыг багасгахын тулд угаах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх шаардлага гарсан. Бид нүүрс угаах үйлдвэр, мөн тухайн үеийн Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр 34 мВт-н эрчим хүчний цахилгаан станц барих төлөвлөгөөтэй байсан. Судалгааны хүрээнд Ховд аймгийн Мөст сумын нутаг дахь Боорчийн талбайд усны хайгуул хийж эхэлсэн.
-Уул уурхайд усны асуудал нэлээн хурцаар тавигддаг. Нутгийн иргэд ч багагүй эсэргүүцэл үзүүлж байсан санагдана?
-Тухайн үед орон нутгийнхны бослого, тэмцэл зэрэг шалтгаанаар усны хайгуул зогссон учраас угаах үйлдвэр, цахилгаан станцын төсөл, усны хайгуул судалгааны шатандаа 2011 оноос зогссон. Түүнээс хойш угаах үйлдвэрийн төсөл судалгааны шатандаа гацчихсан. Энэ нь нутгийн иргэд төслөөс ирэх өгөөж, бүс нутагт гүйцэтгэх үүргийн талаар төсөөлөл байхгүй байсантай холбоотой.
Одоо нэг үеэ бодоход орон нутгийн иргэд төслийн талаар хангалттай ойлголттой болсон учир эсрэгээрээ харин ч Хөшөөт төслийг бүх талаар дэмжиж байна. Мэдээж ажил хийж байгаа юм чинь ойлголцох, шийдвэрлэх шаардлагатай зүйлс тулгарсаар байна.
Нөгөө талаас манайх зорилтот зах зээлд чанарын шаардлагыг нь хангасан бага үнслэгтэй нүүрс гаргах шаардлага хэвээр байсан. Иймээс 2012 онд хуурай баяжуулах үйлдвэрийг Ярант боомтод буюу хилийн цаад талд Шинжаань-Уйгарын нутагт бид угаах үйлдвэр барьсан. Ингэснээр манай нүүрсний чанар зорилтот зах зээлийнхээ шаардлагыг хангаж чадсан.
-Дотооддоо нүүрс угаах үйлдвэр барих төсөл хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Хэдий хуурай баяжуулсан нүүрсний үнслэг 24 хувь хүртэл буурсан ч бидэнд нэмүү өртөг шингэсэн, бага ложистикийн зардал гаргаж, илүү өндөр үнэ хүрэх, бага үнслэг бүхий сайн чанарын бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх зорилго бусад компанийн адил бий. Өнгөрсөн долдугаар сард “Гложекс” компанийн хамт олон жилийн 1.5 сая.тн хүчин чадал бүхий нүүрс угаах үйлдвэрийн Техник, эдийн засгийн үндэслэлийг хийж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулаад байна.
-Нүүрс экспортлоход тулгарч буй тулгамдсан асуудал юу байна вэ?
-Нэгдүгээрт, үнсний асуудал байсан. Хоёр дахь нь, тээврийн зай хол. Жижиг сажиг асуудлууд мэдээж бий. Нүүрсний бусад чанарын үзүүлэлтүүдийн хувьд харьцан¬гуй сайн. Хамгийн гол асуудал техникийн нөхцөл, ордын тогтцоос шалтгаалаад бохирдолд орсон байсан. Ер нь дунджаар 30-40 орчим хувийн үнслэгтэй болсон байсан.
-Нүүрсний эрэлт их байна уу?
-Манайх Хятадын “Bаyi Style” төрийн өмчит компанитай гадаад худалдааны гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Эрэлт хангалттай бий.
Хувь судлаачийн хувьд дүгнэхэд, нэгдүгээрт: Өмнөд хөрш маань Хятад, Казакстан, ОХУ, Европыг холбосон төмөр зам барихаар төлөвлөж байх шиг байна. Энэ нь ШУӨЗО-ы газар нутгаар дайран өнгөрөх урьдчилсан төлөвлөгөө гарсан.
Энэ тохиолдолд мэдээж гангийн эрэлт тогтвортой бүр цаашилбал өсөлттэй байх нь дамжиггүй. Дагаад төдий хэмжээний коксын хэрэгцээ үүсэх нь тодорхой. Мөн ШУӨЗО нь Хятадын нүүрсний гол арилжаа хийгддэг төвлөрсөн зах зээлээс эдийн засгийн газарзүйн хувьд алслагдмал, мөн ихээхэн хэмжээний эрчим хүчний нүүрсний нөөцтэй ч чанар муутай, коксжих нүүрсний нөөц бага учир энд усдаа өөрийн онцлог бүхий зах зээлийн эрэлт бий болж байгаа юм.
Хоёрдугаарт: Хятадын Засгийн газраас Баруун хойд бүс буюу Шинжаань-Уйгарын нутгийг үйлдвэржилтийн бүс нутаг болгон хөгжүүлнэ гэсэн дунд хугацааны төлөвлөгөөтэй байгаа нь коксын эрэлт тогтвортой байх болов уу гэсэн төсөөлөл хийхэд хүргэж байгаа юм.
-Дотоодын нүүрсний угаах үйлдвэр хэдийд ашиглалтад орох вэ?
-ТЭЗҮ-нд 2019 онд ашиглалтад орохоор тусгасан. Энэ хугацаандаа орно гэж найдаж байна.
-Энэ төсөл дээр нийт хичнээн ажилтан ажиллаж байна вэ?
-Төслийн хүрээнд дунджаар 700 гаруй ажилтан ажилчид ажилласаар өдийг хүрсэн. Угаах үйлдвэрийн төсөл хэрэгжиж эхэлсэнээр 62 ажлын байр шинээр нэмэгдэхээр төсөлд тусгагдсан. Нэг хүний ард дунджаар 3 хүн байгаа гэж үзвэл бид 240 орчим хүний амьдрал ахуйд шинээр тогтмол орлого, эерэг нөлөөлөл авчрах юм.
Манай төслийн бас нэг онцлог гэвэл нийт ажиллагсдынхаа 70 гаруй хувийг орон нутгаасаа авч, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж байгаа нь компанийн удирдлагуудын хичээл зүтгэлтэй шууд холбоотой.
-10 жилийн ойгоо ажил хөдөлмөр, бүтээн байгуулалтын өндөр амжилтаар угтаж буйтанай хамт олон амжилт хүсье.
Н.Гэрэл