УЛС ТӨР
Даваа гарагт Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас ирүүлсэн саналыг буцаалаа. Ерөнхий сайд Шадар сайд У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал илэрхийлж, танилцуулга, УИХ-аар хэлэлцэх тогтоолын төслийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Ерөнхийлөгч Шадар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх болсон шалтгааны талаар мэдээлэл авсны дараа Ерөнхий сайдтай зөвшилцөх шаардлагатай гэж үзжээ.
Лхагва гарагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газрыг огцруулах, эсэхийг хэлэлцэв. 84.2 хувийн ирцтэйгээр хуралдаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах тухай саналыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах үндэслэл нь Монгол Улсын хууль тогтоолыг зөрчсөн шийдвэр гаргаж, үйл ажиллаагаа явуулсан. Төсвийн тухай хуулийг зөрчиж, танхимын гишүүдийнхээ нэгдмэл ашиг сонирхол бүхий аж ахуйн нэгжүүд болон бусад аж ахуйн нэгжүүдэд 807.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий долоон концессийн гэрээ байгуулах эрхийг олгосон гэсэн юм. Мөн Улсын Их Хурлын бүрэн эрхэд ноцтойгоор халдсан үйлдэл болсон гэв.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дээрх саналыг дэмжээгүй. Байнгын хорооны санал, дүгнэлтийг ирэх долоо хоногт болох чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Пүрэв гарагт НИТХ-ын дарга Ц.Сандуй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд гаргалаа. Мөн улс төрийн албан тушаал болох нийслэлийн МАН-ын даргын ажлаа ч хүлээлгэн өгөхөөр болов.
Тэрээр “2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Нийслэлийн дүүргүүдэд ялагдсан учир Нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаа өгч байна. 60 тэрбумын хэргийг гурав дахь удаа шалгаж байна. Уг хэрэгт холбоогүй учир би шалгуулахаа хэлж байсан.Гэвч намын удирдлага зөвшөөрөөгүй. Гэсэн ч НИТХ-ын хурлын даргаа өгч, энэ хэргийг шалгуулж, буруугүй гэдгээ тогтоолгоно " хэмээн ярьжээ.
ҮЙЛ ЯВДАЛ
Долоо хоногийн эхний өдөр БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар цалингаа нэмэгдүүлэхийг хүссэн багш нарын төлөөлөлтэй уулзав. Сайд анги засварын зардлыг ирэх жилээс эхлэн улсын төсөвт суулгах, багш нарын цалинг үе шаттай нэмэх амлалт өглөө. Гэхдээ хэзээ, хэдэн хувиар нэмэх талаар судалж байна гэв.
Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад гурван сарын хугацаа өнгөрлөө. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эрх баригчид хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд үргэлжлүүлэн олгосноор ОУВС-гаас банга хүртсэн. Хэрэв багш нарын шахалтад орж, цалинг нь нэмбэл зардлаа тана гэж шаардаж буй ОУВС-гийн эсэргүүцэлтэй дахин тулгарах эрсдэлтэй.
Жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -57кг-д зодоглосон олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа лхагва гарагт АЛТАН медаль хүртлээ. 13 минут орчим үргэлжилсэн барилдааныг Х.Цагаанбаатар аварга жүдогийн түүхэн үлдэх хамгийн гайхалтай шигшээ барилдаан боллоо хэмээн тодорхойлжээ.
2015 оны Астанагийн ДАШТ-д хүрэл медаль хүртэж 2016 онд Риогийн олимпийн наадамд мөнгөн медаль авсан Д.Сумъяа ДЭЛХИЙН аварга болж, монгол түмнээ баярлуулан бахдуулав. Тэрээр дэлхийн чансааг тэргүүлж буй жиндээ эзэн байж чадлаа.
Мөн Х.Цагаанбаатар, М.Уранцэцэг, Г.Болдбаатар аваргын буухиаг үргэлжлүүлэн жүдо бөхийн ДӨРӨВ дэх алтан медальтан болж байна.
Бөмбөгөр худалдааны төвийн гадаа гар дээрээс худалдаа хийдэг иргэд жимс, ногоогоо автобусны буудлын дэргэдэх City toilet-нийтийн бие засах газар хадгалж байжээ. Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчид, дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн ажилтнууд болон цагдаа нар тэдний барааг мягмар гарагт хураан авчээ.
Иргэнээс өгсөн мэдээллийн дагуу шалгалт хийхээр ирэхэд нийтийн бие засах газрыг түрээсээр ашигладаг иргэн "Засвар хийж байгаа тул дотогш нэвтрүүлэхгүй. Жимс, ногоо хадгалаагүй. Зөвхөн хоосон хайрцагнууд л бий" гэж шалгуулахаас татгалзжээ. Иймд зохих газраас нь зөвшөөрөл авч, цагдаа нарыг авчран, нийтийн бие засах газрын үүдийг хүч хэрэглэн орсон байна.
Нийслэлийн жолооч нар хоёр долоо хоногийн турш төв замаар зорчихдоо зүүн эргээгүй. Баруун дөрвөн замаас хөдөлсөн жолооч Офицер орж л зүүн эргэнэ дээ гэх яриа гараад байв. Учир нь Энх тайваны өргөн чөлөөний дагуух 7 уулзвараар зүүн эргэхийг хориглоод байсан юм.
Гэвч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан тул эхлээд Бөхийн өргөөний уулзварыг, дараа нь бусад уулзвараар ЗҮҮН ЭРГЭХИЙГ пүрэв гарагаас эхлэн зөвшөөрлөө. Хотын орлогч дарга П.Баярхүүгийн ахалсан ажлын хэсэг бүтэн жил судлаад зүүн эргэхийг хориглох нь зүйтэй гэж үзсэн юм.
Хичээлийн шинэ жилийн нээлт өчигдөр болж, багачууд “албандаа”, сурагчид сургуульдаа явж эхэллээ. Ерөнхий боловсролын сургуулиудад “Цөм” хөтөлбөрийг тав дахь жилдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Ингэхдээ “Монгол хүүхэд” гэсэн агуулгад илүүтэй анхааран, монгол ёс заншил, уламжлалын хичээлийг цэцэрлэг, сургуульд түлхүү заах чиглэлийг салбар яамнаас өгчээ.
ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА
“Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр буюу та бидний сайн мэдэх, охид, залуусын хайртай дуучин Укаг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. Хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлээд удаагүй дуучин бүсгүй хэдийнэ ажилдаа оржээ. Түүний DJ ZAYA-тай хамтарсан "Don't stop" хэмээх хип хоп хэмнэлтэй шинэ дуу олон нийтэд хүрчээ.
Ука энэ сарын 9-ний өдөр болох “Ве…” live show-ны гол уран бүтээлчээр оролцохоор уригдан бэлтгэл ажилдаа ороод байна. Түүний амьдралын хэмнэл хэт хурдан аж. Ээждээ уран бүтээлийн чөлөө өгсөн нялх үрс нь хүлээж буй учир Ука кофе шопд түргэн хоол, захиалсан цайгаа гарахыг хүлээн зогсох зуур бидний яриа хэдийнэ эхэлсэн байв. Ийн яарахдаа тэрбээр “Та ч гэсэн ингэж ярилцлага авч үзээгүй байх, тийм ээ” гэж хошигноно.
ОНЦЛОХ НИЙТЛЭЛ
Өглөө сэрээд шүдээ угаахаас эхлээд ажлаа дуусгаад гэртээ ирэх хүртэл бухимдал, уур уцаар, айдаст автана. Арга ч үгүй биз. Гоожуураар нь улаан зэвтэй ус урсаж, цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр хамар сэт татаж, замбараагүй босгосон барилга дунд машинд дайруулах шахан алхаж, толгой дээрээс барилгын төмөр уначих вий хэмээн биеэ хурааж явахад баясал төрнө гэж үү.
Угтаа бол хот хэмээгч нь иргэдийнхээ халуу дүүгсэн гэр байх учиртай. Гэтэл өнөөдөр хүнийхээ эсрэг дайсан нь болчихоод байна. Дайсан гэгдэх учрыг ухан тоймлоё.
Сэтгүүлч Г.Одгаравын бичсэн, "Иргэддээ “ДАЙСАГНАСАН” хот" цуврал нийтлэлийн эхнийхийг унших бол энд дарна уу.
Өнгөрч буй энэ долоо хоногт хамгийн их уншсан мэдээ "Тэрбум төгрөгтэй тэтгэвэрт гарах таны бодож байгаагаас илүү хялбар" байв. Тэтгэвэрт гарахдаа тэрбумтан болох боломжтойг нотлох олон төрлийн тооцооллыг хийжээ.