“Вагнер ази тоног төхөөрөмж ХХК-ийн Ерөнхий захирал Келвин Коукинэнтэй ярилцлаа.
-“Вагнер Ази” компани өнөөдрийн байдлаар хэчнээн төрлийн тоног төхөөрөмж нийлүүлж, хэрэглэгчдэд хүргээд байна вэ?
-“Вагнер Ази” компаний хувьд 1996 оноос хойш 21 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бид Монголын зах зээлд дэлхий даяар байх 20 гаруй үйлдвэрлэгч байгууллагаас олон арван төрлийн техник, тоног төхөөрөмжүүдийг оруулж ирдэг. Зөвхөн газар шорооны буюу катерпилларын тоног төхөөрөмж гэхэд өнөөг хүртэл 1,400 гарам тоног төхөөрөмж нийлүүлээд байна.
2016 онд олборлосон 35,5 сая тонн нүүрсний 23,3 сая буюу 66 хувийг катерпилларын брэндийн тоног төхөөрөмжөөр олборлосон.
Монгол Улсын Байгаль орчны хууль, тогтоомжуудтай уялдсан техник тоног төхөөрөмжүүдийг оруулж ирдэг. Бид Монгол Улсын стандарт гэлтгүй дэлхийн стандартад хамгийн бага түлш зарцуулдаг, байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмжүүд нийлүүлдэг. Мөн бүтээмж өндөртэй техник нийлүүлдэг. Энэ нь байгаль орчныг бага бохирдуулна гэсэн үг.
Тэр талаараа давуу талтай. Бас нэг давуу тал гэвэл катерпилларын машинууд дахин сэргээн их засвар хийх боломжтой. Бусад техник машинуудтай харьцуулахад хэсэг яваад шууд хаягдахгүй. Сэлгээд сэлбээд, сэргээн засварлаад хэрэглэж болно. Жишээ нь, агрегат эд ангиуд гэхэд насжилт нь болонгуут 3-4 жилийн дараа солихыг нь солиод, үндсэн рам, хурдны хайрцаг, хөдөлгүүр, цилиндр зэргийг монгол хүмүүсээр үйлдвэрлүүлж, сэргээн засварлуулж байна. Тэр утгаараа хаягдал багатай байдаг. Бид тэгж сэргээн засварлахдаа хамгийн сүүлийн үеийн нэмэлт, өөрчлөлт бүхий орчин үеийн технологийг ашигладаг. Гурван жилийн өмнө хуучирсан байсан хөдөлгүүр гэхэд сэргээн засварлахад илүү шинэлэг, илүү бага шатахуун зарцуулдаг зэргээр шинэчлэгддэг.
-Танай компани хөдөө орон нутагт олон салбартай юу? Тэдэндээ хэрхэн хүрч ажиллаж байна вэ?
-"Вагнер Ази тоногт төхөөрөмж" компанийн хувьд жилээс жилд зорьж ирсэн үйлчлүүлэгчиддээ түргэн шуурхай, үйлчлэхийг эрмэлзэж ирсэн. Бусад ханган нийлүүлэгч компаниудыг бодвол дэд бүтэц сайтай. Нүүрсний салбарт илүү анхаарч байна.
Нүүрсний гол экспорт явагддаг Өмнөговьд МАК, SGS зэргийн хажууханд Нарийн Сухайт дээр нэг салбар байна, Оюутолгойн хажууд Ханбогдод нэг салбар байна. Цогтцэций суманд хэд хэдэн байгууламж бүхий салбар байна. Жишээ нь, салбараас гадна 350 хүний ажилчдын цогцолбор байдаг. Тэр маань одоо дүүрэн байгаа. Өмнөговьд 5000 м2 бүхий сэлбэг түгээлтийн төв, дэлхийн хамгийн сүүлийн үеийн, дэвшилтэт барилга байгууламж байна. 10,000 га талбай хамардаг. Мөн Замын-Үүд, Дархан-Уул аймаг, Улаанбаатарт салбартай. “Вагнер Ази” компани шиг засвар сэлбэг нийлүүлэгч, дэд бүтцийг хөгжүүлсэн ханган нийлүүлэгч байдаггүй.
-“Coal Mongolia” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт техник тоног төхөөрөмж нийлүүлдэг танай компаний хувьд ямар өгөөжтэй байдаг вэ? Энэ чуулга уулзалтын ач холбогдлын талаархи бодлоо хуваалцахгүй юу?
-Монгол Улсад цөөн тооны дээд түвшний арга хэмжээнүүд болдог. Тэрний нэг нь “Coal Mongolia” чуулга уулзалт жилээс жилд зохион байгуулагдаж ирсэн. Нэгт, нүүрс бол Монголын зах зээлд хамгийн тэргүүлэгч бүтээгдэхүүн.
Хоёрдугаарт, “Coal Mongolia” гэдэг платформ дээр худалдан авагч, уурхайн олборлогч, ханган нийлүүлэгч гурван тал нэг дор цуглах боломж олдож байгаагаараа хамгийн том боломж.
Мэдээж худалдан авагч нь сүүлийн үеийнхээ нөхцөл байдлаа ярина, олборлогч нь мэдээллээ уялдуулна, ханган нийлүүлэгчид нь хамгийн сүүлийн техник тоног төхөөрөмжүүдээ танилцуулдаг талаасаа ач холбогдолтой.
“Вагнер ази тоног төхөөрөмж”-ийн хувьд нүүрсний салбарт ханган нийлүүлэгч нарынхаа дунд үнэмдэхүй тэргүүлэгч юм. Тоон статистикаас дурдахад, 2016 онд олборлосон 35,5 сая тонн нүүрсний 23,3 сая 66 хувийн бүтээл нь катерпилларын брэндийн тоног төхөөрөмжөөр олборлосон байна. Энэ утгаараа бид нүүрсний зах зээл дээр хамгийн хариуцлагатай хандах ёстой ханган нийлүүлэгч гэж өөрсдийгөө үздэг.
Тийм болохоор бид энэ арга хэмжээнд илүү ач холбогдол өгч платиниум спонсороор оролцож байгаа. Бид нэгд, энэ арга хэмжээнд хариуцлагатайгаар оролцъё, хоёрт нүүрсний салбар гайгүй байгаа хариуцлагатай үед нь өөрсдийгөө дэлхийн хэмжээний сэлбэг, засвар үйлчилгээ, ханган нийлүүлэлтийнхээ чадвар чадавхийг аль болох үйлчлүүлэгч нартаа сайн хүргэх үүргээ ухамсарлаад энэ чуулга уулзалтад оролцож байна.
-Цаашид ямар шинэ тоног төхөөрөмж Монголд нийлүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Юуны түрүүнд манай катерпиллер компани өдөр бүр техник тоног төхөөрөмжөө шинэчилж байдаг. Бусад үйлдвэрлэгч компаниудтай харьцуулахад судалгаа шинжилгээнийхээ ажилд хамгийн их төсөв мөнгө зарцуулдаг. Тийм болохоор өдөр бүр техник тоног төхөөрөмж дээр байнгын шинэчлэл явагдаж байдаг.
Түүнийг Монголд нэвтрүүлж, нутагшуулах тал дээр байнга анхаарч, сонор сэрэмжтэй хандаж, үйлчлүүлэгч нартаа сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, шинэчлэлтүүдийн талаар мэдээлж явдаг. “Coal Mongolia” чуулга уулзалт дээр ч сүүлийн үеийн мэдээ, мэдээллүүдийг өгнө.
Вагнер Ази тоног төхөөрөмж компаний гол анхаардаг зүйл бол тэдгээр шинэ тоног төхөөрөмжүүдийг ханган нийлүүлэхээс гадна хамгийн гол нь шинэ дэвшилтэт техник тоног төхөөрөмжөө 100, түүнээс дээш хувиар аль болох бүрэн дүүрэн ашиглахыг зааж зааварлах, тухайн үйлчлүүлэгчийнхээ үйл ажиллагаанд нутагшуулах явдал. Бидний гол үүрэг бол мөн засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн бараа материалаа хангалттай байршуулах, үйл ажиллагаанд нь ямар нэгэн доголдол саатал гарахгүй байдлаар арын албыг хангаж ажиллах байдаг. Энгийн тоо баримт дурдахад, манай “Вагнер Ази тоног төхөөрөмж” компани 125 сая ам.долларын сэлбэгийн нөөцийг Монгол Улсад байрлуулдаг. Энэ бол тоног төхөөрөмж нийлүүлэгч бусад ханган нийлүүлэгчкомпаниудаас хавьгүй давуу үзүүлэлт. Түүгээрээ бид бахархаж, үйлчилгээ үзүүлдэг.
Д.Эрдэнэ