"Invest Mongolia 2017" чуулган Шангри Ла зочид буудалд эхэллээ. Энэ чуулганыг Японы хөрөнгө оруулалттай “Фронтиэс Монгол” компани жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ удаагийн чуулганыг нээн Ерөнхий сайд үг хэлнэ. Мөн Засгийн газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлий тэргүүлж буй, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат эхний илтгэлийг тавина.
Чуулганыг зохион байгуулагч "Фронтиэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Маса Игата "Бид сүүлийн гурван сарын турш салбар бүрийн мэргэжилтнүүдтэй ярилцсаны үндсэн дээр хөрөнгө оруулагчдад тулгамдсан хамгийн чухал асуудлуудыг анхааралтай сонголоо. Чуулга уулзалт маань хэн нэгнээс хараат бус болдог онцлогтой. Бид хуралд оролцогчдын үзэл бодлыг тэнцвэртэй тусгахыг эрхэмлэдэг.
Бидний зорилго бол хөрөнгө оруулагчид болон хөрөнгө оруулалт шаардлагатай ААН-үүд хоорондын ойлголтын зөрөөг арилгаж, хоёр талд стратегийн болон санхүүгийн хувьд харилцан ашигтай байдлыг бий болгох юм. Хурлын үеэр хэлэлцэх олон төрлийн санааг сонсож, тэдгээрийн давуу болон сул талуудыг ойлгосноор, хөрөнгө оруулалтын салбарт тулгарсан хамгийн чухал асуудлуудыг хөндөж чадна" гэжээ.
"Хөрөнгө оруулалтын чуулган 2017" маргааш үргэлжилнэ.