“Apple”-ийн ирэх долоо хоногт танилцуулахаар зэхэж буй шинэ “iPhone” гар утас "home" товчлуургүй, мөн нүүр хэсгийг бүхэлд нь дэлгэц болгосноороо хамгийн онцлог гэж эх сурвалж мэдээлж байна. "iPhone" гар утас анх 2007 онд гарснаас хойш "home" товчлуурыг гол дизайнаа болгож, энэ дизайн нэг их өөрчлөгдөлгүй байсаар ирсэн юм.
Харин шинэ “iPhone” гар утсанд "home" товчлуурын оронд хөдөлгөөн мэдрэх систем суурилуулжээ. Түүнчлэн нумарсан "OLED" дэлгэц, түгжээ тайлах зориулалттай хүний нүүр царай таних 3D мэдрэгч, "AR" дүрслэлтэй аппликэйшн дээр ажилладаг илүү сайн камертай гэдгээрээ онцлог болжээ. “Apple” компани “iPhone”-ийн гурван шинэ загварыг энэ сарын 12-нд танилцуулахаа зарлаад байна. Шинэ загваруудын нэг болох ган төмөр, шилээр хийсэн "iPhone" нь 10 жилийн түүхэнд байгаагүй хамгийн их өөрчилж, сайжруулсан шинэ загварын “iPhone” гар утас байх болно гэж шинжээчид таамаглажээ.
Н.Номин-Эрдэнэ