Өнгөрсөн ням гарагт Хойд Солонгос Ус төрөгчийн бөмбөг амжилттай туршсан хэмээн КСНА агентлаг мэдээллээ. Ийнхүү тус улс түүхэндээ зургаа дахь удаагийн цөмийн туршилт хийсэн бөгөөд газар доор болсон дэлбэрэлтийн улмаас 6,3 магнитудын хүчтэй чичиргээ мэдрэгджээ.
Одоогоор мэдэгдэж буй зүйлс:
- Хойд Солонгос тив алгассан баллистик пуужин тээвэрлэж чадах ус төрөгчийн бөмбөг бүтээж, түүнийгээ амжилттай туршсан гэдгээ мэдэгдлээ. Энэ нь БНАСАУ-ын зургаа дахь удаагийн цөмийн туршилт юм.
- Япон болон Америкийн судалгааны хүрээлэнгээс ирүүлсэн мэдээллээр Хойд Солонгос өмнөх туршилтуудаас хамгийн хүчтэй нь энэ байжээ. Туршилтын дараа нутгийн зүүн хойд хэсэгт 6,3 магнитудын хүчтэй чичиргээ мэдрэгдсэн байна.
- АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын энэ үйлдлийг “Дайсагнасан, аюултай үйлдэл” гэсэн бол Өмнөд Солонгос БНАСАУ-г “Бүрэн тусгаарлах” аргыг эрэлхийлж байгаа гэдгээ илэрхийлжээ. Түүнчлэн Хятадын талаас Пхеньяныг “Буруу үйлдэл хийхээ зогсоохыг” сануулсан байна.
- Гэхдээ Пхеньян өөрсдөө ус төрөгчийн бөмбөг дэлбэлсэн хэмээн мэдэгдэж байгаа боловч яг баттай эсэх нь одоогоор тодорхойгүй юм.
Хойд Солонгосын сүүлийн цөмийн туршилтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Японы Ерөнхий сайд Шинзо Абе нар “Хойд Солонгосын эсрэг хяналтыг сайжруулах, хориг арга хэмжээг чангатгах талаар” ярилцжээ. Түүнчлэн АНУ, Япон, БНСУ зэрэг улсууд энэ нөхцөл байдалд хамтын ажиллагаа хамгийн чухал гэж үзсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ Японы дээгүүр пуужин харвасны дараа асуудал улам хурцдаж, хориг арга хэмжээг чангатгах асуудал яригдаж эхэлсэн юм. Хойд Солонгос энэ он гарснаас хойш цөмийн туршилт хийгээд зогсохгүй, тив алгассан баллистик пуужингаа амжилттай туршсан.
Түүнчлэн АНУ-ын нутаг дэвсгэр рүү халдах боломжтой болсон гээд, улмаар Гуам руу дайрна хэмээн сүрдүүлсэн юм. Ажиглагчдын эргэлзэж буй нэг асуудал нь Хойд Солонгос пуужин тээвэрлэж чадахуйц жижиг оврын цөмийн хошуу бүтээсэн эсэх, нөгөө нь харвасан пуужин нь газардах явцдаа агаар мандлыг давж чадах эсэх аж.
Ус төрөгчийн бөмбөг буюу “Халуун цөмийн зэвсэг” нь ихэвчлэн багахан хэмжээний дэлбэрэлтээр хоёрдугаар шатны дэлбэрэлтийг идэвхжүүлж, ноцтой хохирол учруулдаг зэвсэг юм.
Эхний шат нь атомуудыг задлах зарчмаар ажилладаг бол хоёрдугаар шатанд атомуудыг нэгтгэх зарчмаар их хэмжээний эрчим хүч ялгаруулдаг. Энэ хоёр шат дээр дахин өөр шат нэмбэл сүйтгэх хүч нь тэр хэмжээгээр өснө.
Ийм учраас Устөрөгчийн бөмбөг нь хүн төрөлхтөн анх бүтээж эхэлсэн цөмийн зэвсгээс хүчин чадлаар хол илүү болжээ. Учир нь эхэн үеийн цөмийн зэвсгүүд зөвхөн атомуудыг задлах зарчимд тулгуурласан, ганц шаттай байсан аж.
Хойд Солонгос ийм төрлийн зэвсэг гурван удаа туршсан түүх бий. КСНА агентлагаас мэдээлснээр өчигдөр болсон туршилтыг биеэр ирж үзсэн удирдагч Ким Жон Ун тун сэтгэл хангалуун байна гэсэн бөгөөд Цахилгаан соронзон цохилт хийж чадна хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: CNN, BBC, WSJ