Баянзүрх дүүрэгт Ардчилсан Намаас сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгчид дүүрэгт нь үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Тэд Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг иргэдийн эрх ашгийн төлөө бус МАН-д үйлчилсэн хууль бус шийдвэрүүд гаргаж байна гэсэн юм. Үүний нэг нь МАН-ын намыг Баянзүрх дүүрэгт засаглуулахын тулд дахин нэг тооцоололгүй шийдвэр гаргаж, Баянзүрх дүүргийг хуваах ажлын хэсэг байгуулсан явдал гэв.
Баянзүрх дүүрэг орон нутгийн ээлжит сонгуулиас хойш Засаг даргаа томилуулж чадахгүй арван сарыг өнгөрөөжээ. Өнгөрсөн хугацаанд иргэд төрийн үйлчилгээ авч чадахгүй өнөөдрийг хүрсэн байна. Үүний нэг жишээ нь газрын албаны даргыг томилоогүйгээс зургаан сарын турш иргэд асуудлаа шийдүүлж чадахгүй, дараалал болон бухимдаж байна гэв.
Д.НЭРГҮЙ: ТӨРИЙН АЛБА БОЛ ТОХИРОЛЦДОГ ЗҮЙЛ БИШ
Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Нэргүй өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг дарга болон дүүргийн сонгуулийн хороо олон удаа хууль бус шийдвэрийг гаргасныг онцлов.
Баянзүрх дүүргийн ИТХ-д АН-аас 22, МАН-аас 19 нэр дэвшигч тус тус санал авчээ. Ингээд анхдугаар хуралдаанаа 53.7 хувийн ирцтэй хуралдаж хурлын дарга, тэргүүлэгчдээ сонгон, дүүргийн Засаг даргад нэр дэвшигчээ тодруулж Нийслэлийн Засаг даргад удаа дараа уламжилсан ч томилолгүй өнөөдрийг хүрчээ.
Хүчингүй, хүчинтэй нь хамаагүй зургаан төлөөлөгчөө хасвал МАН олонхи болно гэсэн тайлбарыг өгөөд сууж байгаа хүн нийслэлийн Засаг дарга мөн үү
Үүгээр ч зогсохгүй гуравдугаар сард Э.Бат-Амгаланг Засаг даргаар томилж, үүнийг нь шүүхээр хүчингүй болгосоор байтал наймдугаар сард дахин түүнийг Засаг даргад томилох тогтоолыг хүлээн авсан байна.
“Орон нутгийн сонгуулиар дүүргийн сонгуулийн хороо АН-аас ялалт байгуулсан зургаан төлөөлөгчийн эрхэнд халдаж нэрийг нь хассан байна. Үүнийг нь эсэргүүцэн гомдол гарган гурван шатны шүүхээр буруутай нь тогтоогдсон хэдий ч үүнийг нь үл ойшоосон байна. ИТХ-аас дөрвөн удаа Засаг даргад нэр дэвшигчийг уламжилсан ч зургаан төлөөлөгчөө хасаж хуралдаагүй. Хүчингүй, хүчинтэй нь хамаагүй зургаан төлөөлөгчөө хасвал МАН олонхи болно гэсэн тайлбарыг өгөөд сууж байгаа хүн нийслэлийн Засаг дарга мөн үү. Ингээд сүүлдээ хоорондоо тохиролц гэсэн. Төрийн алба бол тохиролцдог зүйл биш” хэмээн Д.Нэргүй хэлж байв.
Т.БАТЦОГТ: ДҮҮРГИЙГ ХОЁР ХУВААХАД ХАМГИЙН БАГАДАА 40 ОРЧИМ ТЭРБУМ БОЛНО
“Засаг даргын Баянзүрх дүүргийг хоёр хуваах шийдвэр нь дүүргийн удирдлагыг намынхаа талд гаргах гэсэн санаа гэж бид харж байна. Дахин сонгууль явуулах шаардлагатай болно. Төрийн байгууллагууд хоёр хуваагдана. Өмнөх сонгуулийнхаа дүнг гаргаж чадахгүй байж, дахин сонгууль явуулна гэж байхгүй.
Нэг тэрбумаар нэг цэцэрлэг барина гээд бодвол 40 цэцэрлэг барих мөнгийг үргүй зарцуулах гэж байна
Урьдчилсан байдлаар 40 тэрбум төгрөгөөр дүүрэг хуваах ажил хийгдэх юм байна лээ. Гэтэл манай дүүрэгт нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал олон байна. Нэг тэрбумаар нэг цэцэрлэг барина гээд бодвол 40 цэцэрлэг барих мөнгийг үргүй зарцуулах гэж байна. Дүүрэг хуваах нь Засаг даргын бус оршин суугчдын шийдэх асуудал” хэмээн тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт хэлсэн юм.
Эцэс төгсгөлгүй маргаан нь эцэстээ дүүргийг хоёр хуваах асуудал болж, зардал мөнгөний тооцоо нь гараагүй, үндэслэлгүй асуудлыг гаргаж ирсэн учраас тэд энэ асуудлаар Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид хандаад байгаа аж. Нийслэлийн бус намын дарга шиг ажиллаж буй С.Батболдыг ажлаа хуулийн дагуу хийж чадахгүй бол огцрохыг тэд шаардаж байна гэв.