Өнгөрсөн оны арван нэгдүгээр сард зээлжих зэрэглэл тогтоогч олон улсын байгууллагууд манай улсын зэрэглэлийг САА1 болгон бууруулсан юм.
Үүнээс хойш эдийн засагт олон ногоон гэрэл ассан. Тодруулбал энэ оны долдугаар сарын байдлаар урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 358 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 37 хувиар буюу 212 сая ам.доллараар буурчээ.
Хачирхалтай нь Moody`s, Fitch, S&P зэрэг зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудад Засгийн газар төлбөр төлж, үнэлгээгээ хийлгэдэг.
Бараа ба үйлчилгээний дансны алдагдал 470 сая ам.доллараар буурч, 248 сая ам.долларын ашигтай гарснаар дээрх алдагдал буурчээ. Мөн санхүүгийн дансны тэнцэл 313 сая ам.долларын ашигтай гарсан.
Өнгөрсөн оны мөн үед Монгол Улс 645 сая ам.долларын эх үүсвэрийг гадаадаас авсан бол оны эхний долоон сарын байдлаар 313 сая ам.доллар буюу цэвэр дүнгээр гадаад санхүүжилт 332 сая ам.доллараар буурсан байна. Харин нийт төлбөрийн тэнцэл 48.8 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Жилийн өмнө энэ дүн 41 сая ам.доллар байсан юм.
Гэвч САА1 гэх зэрэглэл өөрчлөгдсөнгүй, хэвээр байгаа юм. Энэ бол манай улсын түүхэн дэх хамгийн бага үзүүлэлт.
Өнөөдөр Шангри Ла зочид буудалд эхэлсэн “Монголд хөрөнгө оруулах нь 2017” чуулганы эхэнд зээлжих зэрэглэлийг хөндөв.
Нэгэнт Монгол Улсын эдийн засгийг илэрхийлэх гол үзүүлэлт болох зээлжих зэрэглэл ийм бага байхад гадаад улсуудаас хөрөнгө оруулалт татахад маш хэцүү, татлаа гэхэд өндөр зардалтайг хувийн хэвшлийн төлөөллүүд онцлов. ХХБ, Хас, Хаан зэрэг томоохон банкууд зээлжих зэрэглэлээ тус бүрдээ тогтоолгодог боловч улсын зэрэглэл доогуур байгаа нь шууд нөлөө үзүүлдэг байна.
Хачирхалтай нь Moody`s, Fitch, S&P зэрэг зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудад Засгийн газар төлбөр төлж, үнэлгээгээ хийлгэдэг. Иймд эдгээр байгууллагын төлөөллийг урьж, эдийн засгийн хамгийн сүүлийн тоо баримтуудаа дэлгэрэнгүй танилцуулж, зэрэглэлээ өсгөх ёстой гэж хувийн хэвшлийн төлөөллүүд үзэж байна. САА1 гэсэн тодотголтой байхад барууны хөрөнгө оруулагчид Монголыг өндөр эрсдэлтэй орон гэж үзсэн хэвээр байхыг анхааруулав.