“Монголд хөрөнгө оруулах нь” чуулган 11 дэх жилдээ болж байна. Шангри Ла зочид буудалд эхэлсэн хурлын эхний өдөр хөрөнгө оруулалтын ерөнхий орчин, Монгол Улсын зээлжих зэрэглэл, эдийн засгийн хэтийн төлөв, хөрөнгө оруулалтын хуулийн орчин гэсэн сэдвийг хөндсөн юм.
Хөрөнгө оруулалтын чуулганд олон тооны гадны бизнесменүүд оролцдог тул “Монгол Улсын хууль эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлийн тойм” гэсэн сэдвээр салбар хуралдаан зохион байгуулав.
Хөрөнгө оруулагчийн өмчийг хууль бусаар хураан авахгүй байх, хөрөнгө оруулагч ашгаа ямар нэг хязгаарт баригдалгүйгээр, аль нэг гадаад улс руу шилжүүлэх эрхтэй байна.
“Хоган Ловеллс” хуулийн компанийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Кристофер Мелвил, зөвлөх Антони Вуулий, ахлах шинжээч Б.Солонго, ахлах шинжээч О.Номинчимэг нар илтгэл тавьсан юм.
Тэдний илтгэлээс Канад-Монголын хөрөнгө оруулалтыг хамгаалах гэрээ илүүтэй анхаарал татав. 2016 оны есдүгээр сард гарын үсэг зурсан энэ гэрээг энэ оны хоёрдугаар сараас мөрдөж эхэлжээ.
Энэ бол Монголын Засгийн газар хооронд байгуулсан 43 дахь гэрээ юм. Энэ гэрээнд Канадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэднийг ялгаварлан гадуурхахгүй байх, талуудын хооронд маргаан гарвал эхлээд үндэсний Арбитрын шүүхэд хандах заалтуудыг тусгасан байна.
Гэрээний нэрнээс манай тал Канадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээх нь тодорхой байна. Тодруулбал хөрөнгө оруулагчийн өмчийг хууль бусаар хураан авахгүй байх, хөрөнгө оруулагч ашгаа ямар нэг хязгаарт баригдалгүйгээр, аль нэг гадаад улс руу шилжүүлэх эрхтэй байх юм.
Энэ гэрээг байгуулснаар тус улсын хөрөнгө оруулагчид илүү найдвартай хуулийн орчинд үйл ажиллагаа явуулах тул Монголд хөрөнгө оруулах сонирхол нь нэмэгдэнэ гэж найдаж байна.