Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах талаар саналыг хэлэлцэж, эцэслэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш буюу 9 дүгээр сарын 6-ны лхагва гарагт зарлах төлөвтэй байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 30 гишүүний гарын үсэгтэй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг наймдугаар сарын 23-нд УИХ-д өргөн барьсан юм. Улмаар 30-нд УИХ-ын даргын захирамжаар Ээлжит бус чуулган зарлаж, мөн өдөр Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэн, санал хураалт явуулсан. Гэвч хуралдаанд оролцсон 17 гишүүний 8 нь Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн бол 9 нь татгалзсан санал өгснөөр уг асуудал байнгын хорооны хуралдаанд унасан юм.
Одоо асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслэхээр хүлээгдэж байна. УИХ-ын даргын захирамжинд Ээлжит бус чуулганыг 9 дүгээр сарын 7 хүртэл зарласан бөгөөд энэ пүрэв гаргаас өмнө чуулган хуралдах учиртай юм.
УИХ дахь намын бүлгүүдийн тухайд, УИХ дахь АН-ын бүлгийн 9 гишүүн “Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй” гэдэгт байр сууриа нэгтгэсэн бол 65 гишүүнтэй МАН-ын бүлгийн байр суурь тодорхойгүй хэвээр байгаа юм. Гэвч МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр Төрийн ордонд хуралдаж, Засгийн газрыг огцруулах эсэх талаар дахин хэлэлцэхдээ Засгийн газраа тогтвортой байлгах, УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан шийдвэрийг биелүүлж байх утга бүхий тогтоол гаргасан гэх мэдээлэл байна. Уг тогтоолыг өнөөдөр 11.00 цагаас МАН-ын бүлгийн хуралдаан зарлаж, танилцуулан саналаа нэгтгэхээр төлөвлөсөн бололтой.