Сүүлийн хэдэн сар төсөөлж байгаагүй ихээр үнэлгээ нь өссөн цахим валютын зах зээлийн үнэлгээ өнгөрсөн 48 цагийн хугацаанд 20 хувиар унажээ. Coinmarketcap сайтаас харахад энэ төрлийн валют дунд хамгийн алдартай Биткойны үнэлгээ 16,5 хувиар, Эфереумын үнэлгээ 23,5 хувиар унасан байна.
Дөнгөж Бямба гарагт нийт цахим валтын зах зээлийн үнэлгээ 180 тэрбум ам. доллартой тэнцэж байсан бол өчигдрийн байдлаар 142 тэрбум ам. доллар болжээ. Хэдийгээр ингэж үнэлгээ нь унасан ч Биткойны ханш дөрвөн сарын өмнөхөөс хоёр дахин их хэвээр байна.
Цахим валютын ханш ингэж унах болсон нэг шалтгаан нь БНХАУ “ICO” буюу цахим валютаар хувьцаатай ижил зоос гаргаж, олон нийтээс санхүүжилт босгохыг хориглосон юм. Төв банкны шаардлагын дагуу ICO зарласан компаниуд хөрөнгө оруулагч нартаа бүх мөнгийг нь буцааж өгөх үүрэг хүлээжээ.
Үүний улмаас бүх төрлийн цахим валютын үнэлгээ буурсан бөгөөд Хятадад төвтэй NEO цахим валютын ханш 50 хувиар унасан байна. Түүнчлэн цахим валютын ханш унах болсон өөр нэг шалтгааныг хэт их ачааллаас болсон гэж үзжээ.
Учир нь Биткойн бараг 5000 ам. доллар шүргэх болсноор зарчмын хувьд үнэ нь унах ёстой. Хэрвээ та Биткойны ханшын өөрчлөлтийг ерөнхийд нь харвал их хэмжээгээр өсөх бүртээ, тодорхой хэмжээгээр буцаж хямдарч байсан юм.
Эх сурвалж: TechCrunch