Өнгөрсөн амралтын өдрүүдэд Элон Маск “Дэлхийн гуравдугаар дайн”-ы тухай өөрийн бодлоо жиргэж өнгөрүүлжээ. Хойд Солонгосын цөмийн туршилтын дараа дэлхий нийтийн анхаарал ямар нэгэн зүйл болохоос сэрэмжилж эхэлсэн бол Элон Маскын хувьд БНАСАУ том асуудал биш аж.
Тэрээр “Соёл иргэншилд заналхийлж буй зүйлсийн жагсаалтад БНАСАУ хамгийн сүүлд орно. Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх нь Дэлхийн гуравдугаар дайны шалтгаан болно гэж би үзэж байна” гэжээ.
Маск энэ төрлийн яриагаа идэвхжүүлэх болсон бас нэгэн шалтгаан нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн үгтэй мөн холбоотой. Путин “Хиймэл оюун ухаан гэдэг зөвхөн Оросын ирээдүй биш бөгөөд бүх хүн төрөлхтөнд хамаатай юм. Үүнийг захирч сурсан хэн ч бай бөмбөрцөгийн эзэн болно” гэсэн юм.
Өнөөдрийн байдлаар энэ салбарт АНУ, БНХАУ, Энэтхэг гэсэн гурван улс тэргүүлж байгаа бөгөөд зөвхөн Маск ч биш Стивен Хокинг тэргүүтэй олон хүн хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд заналхийлнэ гэж сэрэмжлүүлсээр байгаа билээ.
Харин Марк Цукерберг энэ үзлийг эрс эсэргүүцдэг бөгөөд Элон Маскыг “Хариуцлагагүй” хэмээн шүүмжилсэн бол Маск түүнийг “Асуудлаа бүрэн ойлгоогүй” гэж хэлсэн удаатай.
OpenAI болон Neuralink хэмээх хоёр ашгийн бус судалгааны компанийг Элон Маск санхүүжүүлээд хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ тухайгаа тэрээр “Би Хиймэл оюун ухааны аюулыг сэрэмжлүүлэх гэж хичээсээр байна. Гэвч хангалттай анхаарал татаж чадахгүй байгаа учраас өөрөө зөв хөгжүүлэхээр шийдсэн” гэжээ.
OpenAI компанийг эргэн сануулахад саяхан дэлхийн цахим спортын шилдэг тамирчдын нэгийг ялсан системийг хөгжүүлж, олон нийтэд сонирхуулсан юм.
Эх сурвалж: CNN