“Coal Mongolia-2017” чуулга уулзалтын “Платинум” ивээн тэтгэгч “МЕРА” ХХК-ийн үйлдвэрлэл хариуцсан захирал Ж.Ганбаатартай ярилцлаа.
-“Coal Mongolia” чуулга уулзалт манай улсад ямар ач холбогдолтой вэ. Энэ удаагийн арга хэмжээний онцлог, давуу тал нь ямар байх бол?
-Бид “Coal Mongolia” арга хэмжээг манай орны эдийн засгийн хөгжлийн гол тулгуур болсон уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээнүүдийн нэг гэдэг утгаар нь өндөр ач холбогдолтойд тооцдог.
Энэ жил “Coal Mongolia” арга хэмжээ нь дараах хүчин зүйлсийн улмаас маш чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэж харж байна. Дэлхий даяар эдийн засгийн төлөв байдал нааштайгаар эргэн сэргэж байна.
Хятадын нүүрсний зах зээлийн мэдээллийг хамгийн өргөн хүрээтэйгээр нийтэлдэг вэб сайт, мэдээллийн портал болсон www.sxcoal.com-той албан ёсоор хамтран зохион байгуулна.
Мөн олон улсын түүхий эдийн зах зээл, Монголын уул уурхайн салбарын нөхцөл байдал буцаж сэргэх төлөвтэй байгаа энэ үед зохион байгуулагдаж байгаагаараа гадаад, дотоодын байгууллагуудад хамгийн таатай нөхцөл байдлыг бий болгож байна.
Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, бас Ерөнхийлөгчийн сонгууль ч явагдаж дууссантай холбогдуулан улс төрийн байдал, Засгийн газрын бодлого, цаашдын макро орчны эрсдэлүүдийг тодорхойлоход тохиромжтой цаг хугацаа, харьцангуй тогтвортой, тодорхой үе ирсэн тул энэ үед олон талаас цуглаж, асуудлуудаа ярилцах нь цаг хугацааны хувьд хамгийн тохиромжтой.
Хятадын нүүрсний зах зээлийн мэдээллийг хамгийн өргөн хүрээтэйгээр нийтэлдэг вэб сайт, мэдээллийн портал болсон www.sxcoal.com-той албан ёсоор хамтран зохион байгуулж байгаа гэдэг утгаараа бидний том харилцагч зах зээл болсон Хятадын төлөөлөгчдийг илүү өргөн хүрээнд хамруулж, мэдээллийн хувьд ч хангалттай эх сурвалжтайгаар, мөн олон улсад илүү үр дүнтэй байдлаар хүрэхээр зохион байгуулагдаж байгаа гэж ойлгож байна.
-Танай компани чуулга уулзалтад ямар оролцоотой байх вэ?
-Бид энэ жилийн арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч, “МЕРА” ХХК “Платинум” түвшинд ивээн тэтгэж оролцохоор болсон. Бид энэхүү арга хэмжээнд энэ түвшинд оролцсоноор Монголынхоо эдийн засаг, нийгэм, бизнесийн орчныг хөгжүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээг дэмжиж, хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна.
Мөн бид тус арга хэмжээний үеэр өөрсдийн бизнесийн үйл ажиллагааг үндэсний болон олон улсын хэмжээнд таниулахаас гадна уул уурхайн салбар дотроо өрөмдлөг, тэсэлгээний үйлчилгээ, тэсрэх бодисын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй нийт бизнесийн байгууллагуудыг төлөөлөн дуу хоолойгоо сонсгохоор оролцож байна. Ингэснээр асуудлуудаа олон талаас цогцоор нь харж, хурлыг илүү үр дүнтэй болгоно гэдэгт итгэлтэй байна.
-“Coаl Mongolia” арга хэмжээний зохион байгуулалт, цар хүрээний талаар ямар бодолтой байдаг вэ?
-Энэ жил арга хэмжээг зохион байгуулж буй “Минфо” ХХК эртнээс иж бүрэн байдлаар бэлтгэл маш сайтай зохион байгуулж. Өнгөрсөн жилүүдийг бодвол илүү оновчтой, тохиромжтой нөхцөл байдалд илүү өргөн цар хүрээг хамруулан, өндөр үр дүнтэй зохион байгуулах төлөвтэй байна.
-Манай улсын нүүрсний салбар дахь тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд төрийн зүгээс ямар алхмуудыг хийх ёстой гэж бодож байна?
-Бидний зүгээс дараах асуудлуудыг төрөөс шийдвэрлэх замаар салбарын хөгжилд дэмжлэг үзүүлээсэй гэж харж байна.
oЗасгийн газрын бодлогыг эдийн засгийн салбаруудын хоорондын уялдаатай байдлыг харж цогцоор нь төлөвлөж тооцож хэрэгжүүлэх
oБодлого гаргахдаа бизнесийн байгууллагуудын саналыг сайтар сонсож, тусгаж байх, дотоодын байгууллагуудаа илүү дэмжсэн бодлого явуулах
oХятадын хил рүү нарийн төмөр зам барих
oЦахилгаан станцуудыг барьж байгуулах
oГурван тэс болон Тавантолгойг хар замаар холбох
oХилээр дамжин өнгөрөх чадавхийг дээшлүүлэх
oГааль болон хилийн хяналтыг чадавхижуулах
oХудалдааг татваруудаас чөлөөлж өгөх
oМонголд химийн үйлдвэрлэл хөгжүүлэх боломжуудыг хувийн хэвшилд олгож, дэмжих
oХимийн лабораториудыг хилийн боомтууд дээр байгуулж ажиллуулах
oБанк, санхүүгийн салбарыг хөгжүүлж иргэд, байгууллагууд санхүүгийн үйлчилгээг илүү бодитой нөхцөлөөр авдаг болгох, магадгүй гадны банк Монголд оруулах гэх зэрэг болно.
-Та компанийнхаа талаар танилцуулахгүй юу?
-“МЕРА” ХХК "Очир Ундраа" группын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй гол компаниудын нэг. МЕРА ХХК уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ялангуяа уул уурхайн салбарт өрөмдлөг, тэсэлгээний үйлчилгээ, тэсрэх бодисын үйлдвэрлэл, тэсэлгээний хэрэгсэл, тэсрэх материалын худалдааг явуулдаг.
Үндэсний хэмжээнд зах зээлдээ тэргүүлэх байр суурь, нэр хүндээ улам баталгаажуулсаар ирсэн. Бид МЕРА ХХК-ийнхаа одоогийн бизнесийг улам өргөжүүлэн, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэн ажиллаж байна. Группын бусад уул уурхайн компаниудын хамт “уул уурхайн иж бүрэн үйлчилгээ”-г үзүүлэх чадамжтай компани боллоо.
Үүнтэй холбогдуулан бид тус арга хэмжээний үеэр өөрсдийн болон үндэснийхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд хэрхэн ажиллаж байгаа тухай мэдээллийг бусадтайгаа хуваалцах болно. Бид энэхүү хурлын үр дүнд манай уул уурхайн салбарын нөхцөл байдал, цаашдын хөгжил дэвшилд ахиц гарч, бизнесийн орчин улам сайжрах нөхцөл бололцоо бүрдэнэ гэсэн итгэл найдвартайгаар оролцох гэж байгаагаа дуулгахад таатай байна.
-Танд баярлалаа.
Ц.Сүрэн