“Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлтэй ярилцлаа.
-“Coal Mongolia”-тай олон жил хамтарсан компанийн нэг бол танайх. Энэ хурлын талаар сэтгэгдлээ хуваалцаач?
-“Coal Mongolia” долоо дахь удаа болох гэж байна. Манай компани энэ арга хэмжээг анхнаас нь дэмжин оролцсоор ирсэн. Хурлын ач холбогдол их л дээ. Нүүрсний салбарт ажилладаг, нүүрс экспоролдог, нүүрсэнд тулгуурлаж байгаа эрчим хүчний станц, боловсруулах компаниуд хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх гэж буй төсөл, хөтөлбөрөө танилцуулах нэг боломж гэж хардаг.
Уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг, төсвийн 30 орчим хувийг бүрдүүлдэг ч эдийн засгийн үр нөлөөг нь тооцоолвол бүр том тоо гардаг.
Дотоододоо зөв ойлголцоод явбал нүүрсний салбар уул уурхайд голлоод хөгжих боломжтой. Ингэхийн тулд тулгамдсан асуудлаа шийдвэр гаргагчдад ойлгуулж, цаг тухайд нь шийдээд явах хэрэгтэй. Салбарыхан дуу хоолойгоо төр засаг, эрх баригч, олон нийтэд зөвөөр ойлгуулах, танилцуулах гэдэг талаасаа энэ хурал ач холбогдолтой. Жил бүрийн “Coal Mongolia”-д манай компаниас илтгэл тавьж, тодорхой асуудал дэвшүүлж ордог. Олон жил яригдсан нэг асуудал бий.
Тэр нь нүүрсний тээвэр буюу төмөр зам. Энэ жил ч ярих гол сэдвийн нэг байх нь тодорхой. Үүний хүчинд энэ асуудал бага багаар ахиж байгаа. “Coal Mongolia” –гийн ач холбогдол нь энэ. Зохион байгуулагчдынх нь тухайд тодорхой хэмжээгээр брэнд бүтээгдэхүүн болгоод аваад явж чадаж байна.
-“Coal Mongolia” өнгөрсөн жилээс нэлээд ажил хэрэгч болж байна. Энэ жил ч нэлээн чамбай болох дүр зураг харагдаж байна.
-Салбарынхаа мөчлөгийг дагаад идэвхи сонирхол өөрчлөгдөж байгаа байх. Манай компанийн хувьд, “Coal Mongolia”-гийн зохион байгуулагчдын хувьд ч тэр тодорхой хэмжээнд салбараа төлөөлж дуу хоолойгоо хүргэсээр ирсэн.
Монголын нүүрсний салбарыг ойлгоё гэвэл “Coal Mongolia”-д оръё гэсэн сэтгэхүй, хандлага гадна, дотно аль ч талд бий болжээ. Тэр утгаараа энэ арга хэмжээний ач холбогдол нэмэгдэж, үнэ цэнэ өсч байна. Монголын уул уурхайн салбар, тэр дундаа нүүрсний салбар долоо найман жилийн өмнө мөрөөдлөө ярьдаг байсан бол одоо бодит байдлаа ярьж эхэлж байна.
Байр сууриа яаж бэхжүүлэх вэ гэдэг дээр анхаарч эхэллээ. Улс орныхоо эдийн засаг ард түмнийхээ амьдралд хэрхэн яаж эерэгээр нөлөөлөх гарцуудыг хайж байна. Уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг, төсвийн 30 орчим хувийг бүрдүүлдэг гэж ярьдаг ч яг том утгаар нь эдийн засгийн үр нөлөөг нь тооцоолж гаргавал бүр том тоо гардаг. Экспортын 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Нүүрсний оргил үе 2011, 2012 онд байсан. 40 гаруй хувийг бүрдүүлж байсан бол сүүлдээ мөчлөгөө дагаад унасан. Оюутолгойн олборлолтоор зэс нүүрсний урд гарч, нэгдүгээрт орсон бол 2017 онд нүүрс, зэсийн байр эргээд солигдсон. Одоогоор нүүрс манай улсын экспортын орлогын 30 хувийг бүрдүүлж байна.
-Нүүрсний салбарын гол зовлон тээвэрлэлт. Энэ асуудлыг шийдэх боломж бололцоо харагдаж байна уу?
-Монгол л болсон хойно бүх зүйл улс төрөөс хамаарч байна. Хамгийн түрүүнд Монголын эрх ашиг гэж юу юм бэ гэдгийг харах ёстой. Явцуу эрх ашгийн хүрээнд харах асуудал биш. Хорсож талцаж үзэлцэх, хэн нэг нь ялж ялагдахдаа биш, эцсийн дүндээ гурван сая иргэн маань яаж оршиж амьдрах вэ гэдэг талаас нь аливааг харах хэрэгтэй.
Мэдээж нүүрсний салбар Монголыг 100-200 жил тэжээнэ гэж яривал утгагүй байх. Гэхдээ дараагийн 10-20 жил өнөөдөр өрнөж буй бүхнээс шалтгаална. Тодруулж хэлбэл ирэх арав, хорин жилд Монголыг чирж явах салбарын нэг нь экспортын багагүй хувийг бүрдүүлж байгаа нүүрс.
Энэ хугацаанд нүүрс тэргүүтэй баялгаасаа олсон мөнгөө эдийн засаг, улс орноо хөгжүүлэх суурь болгон ашиглаасай гэж хүсдэг. Нүүрсний салбараа хөгжүүлэхийн тулд, энэ салбараасаа ахиу мөнгө олохын тулд дэд бүтцийн асуудлыг ярьж эхэлсэн.
Өмнө хэлсэнчлэн энэ тал дээр ахиц гарсан. Нийгмийн сэтгэлгээ өөрчлөгдсөн. Шийдвэр гаргагчдын хувьд ч тээвэр ложистик ямар чухал гэдгийг ухаарсан байх. Харамсалтай нь шийдвэр гаргах төвшинд ахиц гарсан зүйл одоохондоо алга. Гэхдээ авууштай тал нь ядаж зөвөөр ойлгож эхэлж байна. Тиймээс шийдэлд хүрээд төслийг үргэлжлүүлэх байх гэж найдаж байгаа.