Чойжин ламын сүм музей Нийслэлийн Улаанбаатар чуулгатай хамтран "Шөнийн сүм музейд Улаанбаатар чуулга" үйл ажиллагааг есдүгээр сарын 7-ны пүрэв гарагт 20:00 цагт зохион байгуулах гэж байна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү үйл ажиллагааны талаар Чойжин ламын сүм музейн менежер Н.Ангирмаатай ярилцлаа.
-Чойжин ламын сүм музей энэ жил зочдоо юугаар “дайлах” вэ?
Гаднын музейнүүд бүтэн шөнийн турш үзэгчдийг хүлээн авч үйлчилдэг бөгөөд үйл ажиллагааныхаа үеэр олон нийтэд сонирхолтой хөтөлбөрүүдийг хүргэдгээрээ илүү онцлогтой.
-Энэ удаад бид үзэгчдээ сонгодог тоглолт, өвөрмөц сонирхолтой үзэсгэлэн, гайхалтай үдшээр дайлна, мэдээж хөнгөн зууш, уух зүйлээ бид мартаагүй.
“Шөнийн музей” гэдэг үйл ажиллагааг анх 1997 онд Герман улс тэмдэглэж эхэлсэн байдаг ба 2004 оноос хойш европын орнууд өнөөг хүртэл өргөн хүрээнд тэмдэглэдэг болсон.
Тус үйл ажиллагааны үеэр музейнүүд бүтэн шөнийн турш үзэгчдийг хүлээн авч үйлчилдэг бөгөөд үйл ажиллагааныхаа үеэр олон нийтэд сонирхолтой хөтөлбөрүүдийг хүргэдгээрээ илүү онцлогтой.
Жишээ нь: Манай хойд хөрш ОХУ-д Шөнийн музейг яруу найргийн үдэштэй хослуулан зохион байгуулдаг.
Бид тус үйл ажиллагааг 2011 оноос хойш тогтмол зохион байгуулж ирсэн. “Шөнийн музей” үйл ажиллагааны үеэр музей шөнийн 00:00 цаг хүртэл ажиллаж, музейн орчинд олон сонирхолтой хөтөлбөрийг үзэгчдэд санал болгодог нь үзэгч, үйлчлүүлэгчдийн талархлыг ихээр хүлээдэг. Жил ирэх тусам тус үйл ажиллагааны цар хүрээ улам өргөжиж, энэхүү хөтөлбөрийг үзэж сонирхох үзэгчдийн тоо ч мөн адил өсөж байна. Тус үйл ажиллагаа нь Монгол Улсын түүх, соёлын өвийг дотоод, гадаадын үзэгчдэд сонирхолтой хэлбэрээр таниулан сурталчлах зорилготой.
Энэ зорилгынхоо хүрээнд музей нь 2014 оноос эхлэн мэргэжлийн урлагийн байгууллагатуудтай хамтран тоглолт зохион байгуулж, музейн сан хөмрөгөөс сонирхолтой үзэсгэлэн дэглэн үзэгчдийн хүртээл болгож эхэлсэн. Өнөөг хүртэл тус үйл ажиллагаа нь үзэгчдийн таашаалд ихээхэн нийцсэн, сонирхолтой арга хэмжээ хэвээр байгаад бид их баяртай байдаг.
Нүүдэлчдийн ахуй амьдралаас урган гарсан зээгт наамлын урлал нь улам төгөлдөржин хөгжсөөр XIX зууны сүүлч ХХ зууны эхэн гэхэд хөгжлийн өндөр түвшинд хүрсэн байдаг.
Музей бол үзэгчдэд олон талын танин мэдэхүйн мэдлэг мэдээлэл олгодог, нийгмийг гэгээрүүлэх үүрэгтэй соёлын байгууллага юм. Гэтэл өнөөгийн нийгэмд техник технологи хурдацтай хөгжихийн хэрээр музейтэй өрсөлдөхүйц олон төрлийн үйлчилгээг нийтэд санал болгодог болжээ. Тухайлбал, кино театр, виртуал тоглоом, цахим орчин гэх мэт. Тиймээс ч орчин цагийн музейн хандлага нь үзэгчийг хүлээж суух бус сонирхолтой арга хэлбэр эрэлхийлж тэдэнд шинэ содон үйлчилгээг санал болгохыг уриалж байгаа юм.
-Энэ удаагийн тоглолтод оролцох уран бүтээлчдээ танилцуулбал?
-Энэ үдшийн үйл ажиллагаанд нийслэлийн Улаанбаатар чуулгынхан нийт бүрэлдэхүүнээрээ тоглолтоо толилуулна. Тоглолтод үзэгчдийн сайн мэдэх хийлч Ч.Дэлгэрцэцэг, “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогчид болох Х.Бархүү, Б.Мягмарцэрэн нар болон бусад уран бүтээлчид оролцоно.
-Үзэсгэлэнд тавигдах бүтээлүүд сонирхол татаж байна?
-Энэхүү үйл ажиллагааны бас нэг сонирхолтой хэсэг нь мэдээж тусгайлсан үзэсгэлэн байдаг. Монголын түүх, соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүд, тэр дундаа зөвхөн энэхүү үйл ажиллагаанд тусгайлан зориулж дэглэсэн “Торгон зураг” үзэсгэлэнг энэ өдөр үзэх боломжтой.

Чухам энэ үед л зээгт наамлын сонгодог бүтээлүүд төрөн гарчээ. Торгон зураг үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүд бол зээгт наамлын хөгжлийн оргил үе гэж хэлж болох XIX зууны сонгодог бүтээлүүд бөгөөд урд өмнө нь үзэгчдийн хүртээл болж байгаагүй юм.
-Чойжин ламын сүм музейн талаар та уншигчдад товч танилцуулахгүй юу?
Гэхдээ Чойжин ламын сүмийн барилга байгууламж, бурхан шүтээн нь бусад олон дацан, сүм хийдүүд адил устгагдаж үгүй болоогүй харьцангуй бүтэн үлдсэн байна.
-Чойжин ламын сүм цогцолборыг төрийн сахиусны гүдэнбэ, Эрдэнэ билигт, Тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын шашин, номын үйл хэрэгт зориулан уран Омбо тэргүүтэй 300 гаруй эрдэм билигт урчууд 1904-1908 онд бүтээн байгуулсан.
1930-аад оны эцэст олон сүм хийд шашин номын үйл ажиллагаагаа зогсоосны нэг нь Чойжин ламын сүм байв. Гэхдээ Чойжин ламын сүмийн барилга байгууламж, бурхан шүтээн нь бусад олон дацан, сүм хийдүүд адил устгагдаж үгүй болоогүй харьцангуй бүтэн үлдсэн байна.
1938 онд тус сүмийг үзэсгэлэн, судалгаа шинжилгээний зорилгоор Шинжлэх Ухааны хүрээлэнд шилжүүлснээр музей болох үндэс суурь тавигдаж, зөвхөн гадны томоохон зочид төлөөлөгчдөд үзүүлэх “хаалттай” музей болгожээ.
1961 оноос нийтэд үйлчлэх нээлттэй музей болгож, хожим 2000 онд Чойжин ламын сүм музей хэмээх бие даасан байгууллага болсон. Одоо музей нь уран барилгын дурсгал болох нийт зургаан сүмд монгол улсын түүх соёлын үнэт дурсгал болох 6000 гаруй үзмэрийг нийтэд толилуулж байна. Бид жилд дунджаар 30,000 гаруй дотоод гадаад үзэгчдийг хүлээн авч үйлчилж, Монгол орны түүх соёлын өвийг сурталчлан ажиллаж байна.
-Үзэгчдэд сануулж хэлэх зүйл байгаа болов уу?
- Та манай үйл ажиллагаанд ирснээр урлагийн амьд тоглолт үзэхийн зэрэгцээ тусгайлан дэглэсэн үзэсгэлэнг сонирхон, зээгт наамал урлах үйл ажиллагаатай танилцаж, өөрийн гараар оёж үзэх боломжтой.
Мөн тоглолт дуусаад тогтсон нарийн хөтөлбөргүйгээр шөнийн 00.00 цаг хүртэл музей ажиллах тул үзэгчид монос модны үнэрт цэцэрлэгт тухлан сууж, үдшийг төв тухтай өнгөрүүлэх боломжтой.
Энэхүү үйл ажиллагаа маань музейн цэцэрлэгт, гадаа талбайд явагддаг учраас дулаан хувцаслаж ирэхийг, мөн музейн орчин чулуун замтай учраас эмэгтэйчүүддээ хөлд эвтэйхэн гуталтай ирэхийг зөвлөж байна.
-Танд баярлалаа.
“ШӨНИЙН СҮМ МУЗЕЙД УЛААНБААТАР ЧУУЛГА” |
||
|
Г.Явгаан “НИЙСЛЭЛ УЛААНБААТАРЫН МАГТААЛ” |
МУСТА Б.Батболд, дуучид, бүжигчид, Хангарди үндэсний хөгжмийн найрал, Удирдаач МУСТА Р.Ганбат |
|
Ноён хутагт Данзанравжаа “ҮЛЭМЖИЙН ЧАНАР” |
Улаанбаатар чуулгын уртын дуучин МУГЖ Г.Хонгорзул |
|
Д.Нанжидын дэглэлт “УРАН СУГСРАА” |
Улаанбаатар чуулгын бүжигчид, морин хуурч С.Даваажаргал |
|
Монгол ардын дуу “ХӨХ ТОРГОН ДЭЭЛ” |
Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, МУГЖ С.Ганзориг |
|
О.Чинбатын хөгжим “БАЛЧИН ХЭЭР” |
Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин Д.Ганзол |
|
“ЦАМ” |
Улаанбаатар чуулгын бүжигчид, цамын тайлбартай |
|
“ТӨМӨР ХУУРЫН ГАЙХАМШИГ” |
Улаанбаатар чуулгын этник дуучин Д.Шижирмаа |
|
“ЧОНО” |
Улаанбаатар чуулгын “Их Монгол” хамтлаг |
|
“АЛТАЙН МАГТААЛ” |
“Их Монгол” хамтлаг |
|
Д.Энхгэрэлийн дэглэлт “УЯЛДАХ УЧИР” |
Улаанбаатар чуулгын бүжигчид, бит бокс Рэй |
|
“УУЛЫН ЭЗНИЙ АГУЙД” |
Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин, МУСТА Х.Бархүү, МУСТА Б.Мягмарцэрэн |
|
“CINEMA PARADISO” |
Улаанбаатар чуулгын Хангарди найрал, удирдаач МУСТА Р.Ганбат |
|
Д.Монте “ЧАРДАШ” |
Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин, хийлч Дээгий, төгөлдөр хуурч С.Анхжаргал |
|
“ЖОНЕЦУ ТАЙРИКУ” |
Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин, МУСТА хийлч Дээгий, МУСТА О.Чинбат, МУСТА Х.Бархүү, МУСТА Б.Мягмарцэрэн, Хангарди найрал, удирдаач МУСТА Р.Ганбат |
Ерөнхий найруулагч: |
Р.Мөнхсайхан /МУСТА/ |
|
Хөгжмийн зохиолч, продюсер: |
О.Чинбат /МУСТА/ |
|
Туслах найруулагч: |
П.Урнаа /МУСТА/ |
|
Дизайнер: |
Г.Чимэд |
|
Маркетингийн менежер: |
Л.Одгэрэл, М.Энхтуул |