Дөрвөн уулын дунд сая хол давсан хүн амтай их хот - улсын минь нийслэл Улаанбаатарт хотын соёл гэгч зүйлийг бид заавал мөрдөхгүй л бол бусдын уур бухимдлыг хүргэх зүйл гарсаар л байх болно.
Арван жилд байхад багш нарын “Баруун гарын дүрэм, баруун гарын дүрэм” гэж ягштал сануулдаг байсан үеийг мартсан хүмүүс бишгүй байх шиг байна энэ хотод.
Дэлгүүр хоршоо, ер нь хаа газар шатаар өгсөх уруудахад баруун гар талаа дагаад явбал солонгос кино шиг зөрж чадахгүй чи наашаа, би цаашаа гэдэг асуудал үүсэхгүй шүү дээ.
Тиймээс хотын соёлын нэгээхэн хэсгийг “Хотод амьдрах ухаан ба хотын соёл” иргэдэд зориулсан гарын авлагад хэрхэн бичсэнийг сонирхуулж байна.
Өргөн уудам нутагтайгаасаа болдог юм уу Монголчууд цуварч явах дургүй улс. Сугадалцаж, хэлхэлдээд л хориглолт хийж байгаа улс мэт явах нь олон. Гэтэл хотын гудамж маань өдөр ирэх тусам нарийсч байгааг Та бүхэн харж байна. Тиймээс бусдадаа төвөг удахгүй байх үүднээс цувраад явж байгаарай.
Урсдаг шатны өргөн зэрэгцэж зогссон хоёр хүний хэмжээтэй ижил. Энэ нь урсдаг шатаар зорчихдоо зэрэгцээд зогс гэсэн үг биш. Харин аль нэг тал, ихэвчлэн баруун гар тал уруугаа шахаж зогсоод зүүн гар талаар нь яарсан хүмүүст явах зай гаргаж өг гэж байгаа юм. Гэтэл манайд олон хүн яг голд нь зогсчихдог. Олон янзын шалтгаанаар яарч буй тэр хүнд та саад болохыг хүсэхгүй байгаа биз дээ. Зөвхөн урсдаг шат гэлтгүй ер нь шатаар өгсөхдөө баруун талаа, буухдаа мөн баруун талаа барьж яваарай.
Их хотын хүмүүс дандаа л яарч явдаг. Тиймээс хаалга, орц, гарц, шат таглан яах гээд байгаа нь мэдэгдэхгүй зогсох, утсаар ярих, юм зарах зэрэг үйлдлийг хийхгүй байхыг хичээгээрэй. Ард чинь олон хүн замаа түгжүүлэн зогсох, таныг хүлээх зэргээр хохирдогийг санаарай.
Морьтой давхиж яваад дуртай газраа зогсох, эргэх, буугаад морь харах, орхиж явах гэх мэт үйлдлээсээ хэзээ салах улс вэ? Бид хөдөө биш хотод амьдарч байна. Бид өнгөрсөн зуунд бус 21-р зуунд аж төрж байна.