Гарааны бизнесийн тухай ойлголт манайд зургаан жилийн өмнөөс бий болж, энэ талаарх залуусын мэдлэг мэдээлэл өргөжин тэлжээ. Харин өнөөдөр энэ ойлголтыг хүн бүр мэддэг болсноор барахгүй хамтын оффисууд буюу CoWorking Space-үүд үүд хаалгаа нээж эхэлж байна.
Олон улсын жишиг бүхий “Workcentral Mongolia” хамтын оффис нь энэ төрлийн ажлын байрны хамгийн сүүлийн жишээ юм. Өчигдөр үүд хаалгаа нээж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн тэдний оффисоор зочиллоо.
Pro One Office барилгын 18 давхар тэр чигтээ Work Central Mongolia хамтын оффис бөгөөд үүнд:
- Оффис доторх оффис
- Компаниудад зориулсан ширээ бүхий том заал
- Хурлын өрөө
- Сургалтын өрөө
- Үйл ажиллагаа зохион байгуулах талбай
- Амралтын хэсэг
- Бясалгалын өрөө
- Кофе шоп зэрэг шаардлагатай бүхэн бий.
Coworking Space буюу хамтын оффис гэдэг нь хамгийн энгийнээр нийтийг хамарсан ажлын байр бүхий бүгд тус тусын ажлаа гүйцэтгэдэг орчин юм. Энэ төрлийн оффист ажиллаж байгаа хүмүүс бүгд өөр өөрийн бизнестэй эсвэл тогтмол аялж байдаг, бүр гэрээсээ ажлаа гүйцэтгэдэг мэргэжлийн хүмүүс байдаг
Тийм ч учраас бие биенээсээ суралцах зүйлс ихтэй, хамтдаа сургалт, судалгааны ажил хийх зэргээр бие биедээ тусалдаг нь Coworking Space-ийн үндсэн давуу тал болжээ.
Workcentral Mongolia нь Сингапурын Workcentral-ын салбар бөгөөд компанийг үүсгэн байгуулагч, Techstars компанийн Зүүн өмнөд Ази хариуцсан захирал Д.Бат-Октябрь:
Зургаан жилийн өмнө гарааны бизнес гэж ярихад хүмүүс гайхдаг, ойлголт багатай байлаа. Харин өнөөдөр бид эко системийнхээ хувьд илүү өндөр түвшинд хүрсэн байна. Зөвхөн энд ирсэн байгаа залуусыг харахад л ямар олон хүн энэ салбарыг ойлгодог, мэддэг, сонсдог, дуртай болсон нь харагдана.
Цаашдаа бид одоо байгаа 400 гаруй гарааны компанийн тоог 1000 болгож, Монголын онцлог юу гэдгийг тодорхой болгох ёстой. Манай Work Central Mongolia одоо Монголд нээгдсэн зургаа, долоо дахь хамтын оффис болж байна.
Энэ нь манайд эко систем нь өөрөө хөгжиж байгаагийн л нэг илрэл. Магадгүй хүмүүс харахад CoWorking Space гэдэг зөөлхөн сандал тавьчихсан, хүмүүс хэвтэж байгаа тийм газар байж болох юм.
Гэхдээ нөгөө талаас энэ нь ямар нэгэн чухал зүйл бүтээж, гайхалтай шийдэл олоход заавал цэх суух шаардлагагүй, ингэж харагдаж байгаа ч, агуу ихийг хийж чадна гэдгийг нь илтгэнэ.
Энэ мэтээр энд байгаа бүхэн өөр өөрийн гэсэн мөн чанартай, цаанаа утгатай. Энд ирээд ажлаа хий, бусдын санааг “хулгайл”, өөрийнхийгөө хуваалц.
Гарааны бизнес эхлүүлэх, амжилттай авч явах үндэс нь ерөөсөө л хамтын ажиллагаа, туршлага солилцоо байдаг гэж би боддог.
Кано тооцоолол компанийг үүсгэн байгуулагч Сол Клайн нэгэнтээ “Төгс гарааны бизнес гэдэг гурван үүсгэн байгуулагчаас бүрддэг. Технологийн шийдлийг олж, системийг хөгжүүлж, түүнийгээ ойлгодог нэгэн. Дээрх асуудлын ард байгаа хүний хүчин зүйлсийг ойлгож, яагаад ийм асуудал байгааг мэддэг, хэрхэн засаж болохыг төсөөлж чаддаг нэгэн. Хамгийн төгсгөлд нь бусадтай ярилцаж, тэдний асуудлыг ойлгож, өөрсдийн хийж буйг ойлгуулж чаддаг нэгэн” гэжээ.
Гэвч маш олон хүн энэ салбарыг сонирхдог болж, бүгд өөр өөр асуудлыг шийдэхээр нэгэн зэрэг хөдөлж байгаа энэ цаг үед Клайны дурдсан гурван хүнтэй багийг бүрдүүлнэ гэдэг хялбар биш.
Тэгэхээр тэр хүмүүсээ олох магадлал хамгийн өндөр газар нь хамтын оффис юм. Нэгэн жишээ дурдахад Стив Возниак байгаагүй бол Стив Жобс байхгүй, Пол Аллен байгаагүй бол Билл Гейтс үгүй. Яах аргагүй хурцалдаг, тусалдаг, дэм болдог нэгэн байх шаардлагатай.
Work Central Mongolia-ийн үүсгэн байгуулагчдын нэг Б.Батбаатар:
Ирээдүйн амжилтад хүрэхэд тусалж чадах газрыг би Workcentral гэж хэлнэ. Зургаан жилийн өмнө анх байгуулагдаж байсан StartUp Mongolia байгууллага өнөөдөр гарааны бизнесийнхэн цуглах, бүтээлээ туурвих, оршин байх газартай болж байгаа нь энэ юм.
2005 оноос Сан Францискод анхны Coworking Space үүд хаалгаа нээж, жил тутам ийм байгууллагын тоо хоёр дахин өссөөр иржээ. Европын орнуудад ийм байгууллага 2007 оноос Францад байгуулагдсанаар эхэлж байсан бол Азийн орнуудад мөн энэ жишиг тогтоод хэдэн жил өнгөрч байна.
Ялангуяа БНХАУ, Сингапур, Энэтхэг Филиппин, Хонконг, Тайванд Coworking Space олон болжээ. Сингапурын хамгийн амжилттай хамтын оффисуудын нэг нь 2015 онд байгуулагдсан Workcentral юм.
Workcentral-ыг үүсгэн байгуулагч Пол Лий:
Work Central гэдэг үнэн хэрэгтээ энэ газарт ирж буй хүмүүсийн илэрхийлэл юм. 2015 онд Сингапурт бид анхны салбараа байгуулж байхдаа их багаас эхэлж байлаа. Харин өнөөдөр тэр хүмүүсийн бүлэг өсөж томорсоор, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүс энд ажлаа хийх гэж, ямар нэг зүйлийг бүтээх гэж, хамтрагчаа олох гэж ирдэг болсон байна.
Багаас нь энэ хүртэл хөгжүүлсэндээ бид үүгээрээ бахархдаг. Одоо бол өөр орнуудад үйл ажиллагаагаа өргөжүүлэх цаг нь болсон. Тэр мөн чанарыг бусад орнуудад үрслүүлэх нь Work Central-ын зорилго юм.

Ялангуяа БНХАУ, Сингапур, Энэтхэг Филиппин, Хонконг, Тайванд Coworking Space олон болжээ. Хамтын оффисын шийдлийг хоёр жилийн өмнөөс ажлын орчны шинэ чиг хандлага гэж тодорхойлох болсон бөгөөд зөвхөн гарааны компаниуд гэлтгүй том компаниуд ч үр дүнд нь таатай хандах болсон аж.
Жишээлбэл өнгөрсөн жил HSBC банк шинэ хэлтсээ Сингапурт байрлах Wework хамтын оффис дээр байгуулахаар болж, гурван жилийн хугацаатай 200 ширээ авах гэрээ хийжээ.