Coal Mongolia 2017 чуулганы нээлт өнөөдөр 09.00 цагт Шангри Ла зочид буудалд болно.
Долоо дахь жилдээ тасралтгүй болж байгаа чуулганы оролцогчдод хандан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж мэндчилгээ дэвшүүлсэнийг бүрэн эхээр нь хүргэе.
Coal Mongolia чуулганыг Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник, технологи нэвтрүүлэх нь уриан дор амжилттай зохион байгуулдаг.
Энэ жилийн чуулганыг нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистик, хил гаалийн уялдаа холбоо, зохион байгуулалтыг сайжруулж, энэ салбарын хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх нь гэсэн уриан дор зохион байгуулж байна. Мөн олон улсад нэр хүнд бүхий, Хятадын www.sxcoal.com цахим хуудсыг эрхлэгч “Фэнвэй энержи мэдээллийн технологи” компанитай түншилж, чуулганыг хамтран зохион байгуулж байгаа нь онцлог юм.
Монгол Хятадын нүүрсний ассоциацууд хамтран “Монгол Хятадын нүүрсний салбарын бизнес форум” анх удаа болох юм байна.
Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт
- Геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах эрх зүйн таатай орчин бүрдүүлнэ,
- Уул уурхайн дэд бүтцийн хөгжлийн урт хугацааны төлөвлөлт боловсруулж, салбар хоорондын уялдааг хангана,
- Нүүрс угаах, гүн боловсруулах үйлдвэр болон нүүрсний нийлэг хийн үйлдвэр байгуулахыг бодлогоор дэмжих,
- Шингэрүүлсэн түлш, шатах тослох материалын үйлдвэрийг бодлогоор дэмжинэ гэж тус тус заасан.
Та бүхэн энэ удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэнд идэвхтэй оролцон, бодит мэдээ, мэдээлэл авахын зэрэгцээ салбарын өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна.