Өнгөрсөн жилүүдэд гар утасны борлуулалтаараа Samsung, Apple гэсэн хоёр компани л эхний хоёр байрыг ээлжилсэн. Тэгвэл Хятадын томоохон технологийн компаниудын нэг Huawei энэ оны долдугаар сарын борлуулалтын тоогоор Apple-ийн өмнө орж, жагсаалтын хоёрдугаар байрт оржээ.
Тун цөөн тооны зөрүүгээр Apple-ийг гүйцсэн Huawei компанийн энэ амжилт богино настай. Учир нь Apple компани iPhone-ийн 10 жилийн ойд зориулсан тусгай загвараа ирэх долоо хоногт танилцуулж, ойрын худалдаанд гаргаснаар байр сууриа буцааж авна.
Түүнчлэн Huawei компани энэ оны сүүлээр мөн шинэ загваруудаа танилцуулах боловч Apple-ийн шинэ бүтээгдэхүүн хэрэглэгчдийн сонирхлыг хамгийн их татаж байгаа.
Samsung, Huawei зэрэг компаниудтай харьцуулахад Apple жилд ердөө 2-3 шинэ загварын гар утас танилцуулдаг бөгөөд нийтийн дунд хамгийн алдартай бүтээгдэхүүн хэвээр байгаа гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй.
Гэхдээ Huawei компанийн хувьд хэрвээ Америкийн зах зээлд гар утсаа амжилттай нэвтрүүлж, үнэнч хэрэглэгчидтэй болбол Apple болон Samsung компаниудын хувьд хүчтэй өрсөлдөгч болох цаг нь ойртож байна.
Эх сурвалж: TheNextWeb