Coal Mongolia 2017 чуулган өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ. Энэхүү чуулганы үйл ажиллагааг GoGo мэдээний агентлаг шууд хүргэж байгаа билээ.
“Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдтой хийсэн товч ярилцлагыг хүргэж байна.
-Яагаад Гашуун сухайт боомтоор нэвтэрч байгаа нүүрс тээвэрлэгч машинуудын цуваа урт болоод, гацчихав аа. Арай гэж нүүрсний үнэ өстөл тээвэрлэлт дээрээ гацаа үүсч 1500 машин өдөрт гардаг байсан нь 600 болтлоо цөөрлөө. Үүний шалтгаан юу байж болох вэ?
Хагас сар гаруйн өмнө 120-иод км урт цуваа үүссэн. Өдөрт 600-хан машин одоо хүртэл гарч байна.
-Долоодугаар сард наадам, баяр ёслол гээд экспорт нэлээн багасдаг. Хил гаалиуд амардаг. Хятадын баяр наадмууд ч таардаг. Үүний дараа наймдугаар сард хятадын талын шалган нэвтрүүлэх боомт дээрх шалгалт эрчимжсэн. Машин бүр дээр хийх шалгалтын хугацаа нь уртассан. Яагаад гэхээр манайхаас орж байгаа машинууд малын түүхий эд зэрэг бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар авч гарч байгаад баригдах нь элбэг болсон тул ийм арга хэмжээ авсан. Хагас сар гаруйн өмнө 120-иод км урт цуваа үүссэн. Өдөрт 600-хан машин одоо хүртэл гарч байна. Монголын талаас биш хятадын талаас шалтгаан нь үүсч байна гэсэн үг. Монголын талаас хил гаалийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг хурдтай болгохын тулд олон ажил хийсэн.
-Хууль бус бараа тээвэрлэсэн жолооч нартай ямар хариуцлага тооцож ажиллаж байгаа вэ?
-Энэ асуудлыг хариуцдаг нь “Гашуун сухайт авто зам” гэдэг компани тээвэрлэлтийг нь хариуцдаг. Машинуудыг түрээслэж ажиллуулдаг тээвэрлэлтийн компаниуд бас хариуцдаг. Манайхаас бол хянах боломж нь хүндрэлтэй.
-Нүүрсний тээврийн машиныг жолоодож байгаа хүмүүсийн дийлэнх нь хятад жолооч нар байдаг, монголын тээвэрчдэд боломж олддоггүй гэх гомдол гарч байна. Жишээ нь, танайх ямар компаниар тээврээ хийлгэдэг вэ?
-Манайх үнийн сонгон шалгаруулалтыг вэб сайт дээрээ тавьдаг. Манай сонгон шалгаруулалтаас хамгийн боломжтой үнийг санал болгосон компанитай хамтардаг. Нөгөө компани тээвэрлэлтээ хариуцуулах компанитайгаа нийлээд гурвалсан гэрээ байгуулдаг. Гэхдээ бид энэ асуудалд үргэлж анхаарч ажилладаг. Тээвэрчид манай компаниас ачих сонирхол их байдаг. Үүнд улстөрийн шийдлүүд мөн хүлээгддэг гэж ойлгож байна. Улстөрийн өндөр албан тушаал хашигчдаас Хятад улстай холбоотой элдэв мэдэгдэл хийж байгаад эмзэглэж байгаагаа хятадын талаас мэдэгдэж байгаа. Манай харилцагч хятадын компанийн төлөөлөгч хүртэл саяхан уулзалтан дээр “та бүхэн хятад хүний өөрийгөө дээдэлдэг зан руу хамаагүй халдаж болохгүй, тун эмзгээр тусна шүү” гэж хэлж байсан.
“та бүхэн хятад хүний өөрийгөө дээдэлдэг зан руу хамаагүй халдаж болохгүй, тун эмзгээр тусна шүү”
-Гашуун сухайт боомт дээр үүсээд байгаа 70 км-ийн урттай цуваа Эрдэнэс тавантолгойн төлөвлөгөөнд нөлөөлөх үү. Та бүхэн 11 орчим сая тонн нүүрсийг экспортолно гэсэн төлөвлөгөөг боловсруулаад, улсын төсөвт орлогыг нь бичсэн байгаа?
-Шалган нэвтрүүлэх асуудал дээр хоёр улсын холбогдох яамдууд шийдвэрлэхээр ажиллаж байна. Гол нь Монгол Улсын улстөр хөдөлгөөнтэй, тогтворгүй байгаатай холбоотойгоор хятадын талаас шийдэх асуудал дээр хүлээгдэж байгаа болов уу гэж бодож байна. Улстөрийн тогтворгүй байдал хил гаалийн нэвтрэх асуудал дээр ч нөлөөлдөг. Шийдэл нь гарахгүй, бид бүтээгдэхүүнээ экспортолж чадахгүй зэргээр цэвэр улстөртэй холбоотой асуудал. Түүнээс компани хоорондын ажил бол явдгаараа л асуудалгүй үргэлжилдэг.
-Өчигдөр бид гэнэтийн гэмээр мэдээ сонссон нь Восточны боомтод манай улсад газар өгч, бид нүүрсээ тийш тээвэрлэх боломжтой гэдэг зөвшөөрөл байлаа. Танай компанийн төлөөлөл энэ айлчлалын багт багтсан уу. Энэ зөвшөөрлийг авахын тулд долоон жилийн турш ажилласан гэж мэдээллээ?
Бид юутай ч Гашуун сухайт руу хоёр урсгалтай замаар тээвэрлэж байгаагийн зэрэгцээ төмөр замаа тавих зайлшгүй шаардлагатай байна.
-Би энэ талаар хэвлэлийн мэдээгээр л сонссон төдий байна. Бид нүүрсээ бүх сувгаар дэлхийн зах зээл дээр гаргахын төлөө ажиллах ёстой. Түүний л нэг нь байх. Түүнээс би эдийн засгийн тооцооллыг нь мэдэхгүй байна. Бид юутай ч Гашуун сухайт руу хоёр урсгалтай замаар тээвэрлэж байгаагийн зэрэгцээ төмөр замаа тавих зайлшгүй шаардлагатай байна. Үүний дээр нэмээд хойшоо гарах болсон бол сайн байна. Дэд бүтцийн бүхий л боломжийг Эрдэнэс тавантолгой компанийн зүгээс бүрэн дэмжиж ажиллах болно.
-Таныг ажлаа хаяад, монголоос зугатсан гэх мэдээлэл саяхан нэг хэсэг гарсан?
-Би ажлаа аваад яг жил болж байна. Ерөөсөө амраагүй. Би бас амрах эрхтэй. Амрах далимаараа олон улсын хуралд суугаад, хүүхдээ сургуульд хүргэж өгчихөөд ирэх хойгуур “дүрвэлээ, зугатлаа” гэх хуурамч мэдээллүүд гарсан байна лээ. Уншихаар уур ч хүрмээр, инээд ч хүрмээр юм шиг. Яагаад заавал нэгнийгээ харлуулах ч ёстой юм, яагаад хүмүүсийн толгойг тэгж худал мэдээгээр угаадаг юм. Арай ч жудаггүй, ёс зүйгүй байна уу даа л гэж харсан. Энэ мэт мэдээллээс болоод залууст муу нөлөө үзүүлж, төрд ажиллаж байгаа хүн бүхэн хулгайч, муу хүн юм шиг тийм л ойлголтыг нийгэмд төрүүлж байна даа.
-Ярилцсанд баярлалаа.