ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын Эдийн Засгийн III чуулга уулзалтын хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар оролцлоо.
Англи хэлээр
Орос хэлээр
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Энд хамтдаа илтгэгчээр оролцож байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нарт баяр хүргэе.
Монголоос Владивостокт ирэхэд ойрхон байдаг юм байна. Үүгээр би юу хэлэх гэж байна вэ гэвэл Алс Дорнод монголчуудад Ойрын Дорнод юм байна гэдгийг мэдэрлээ. Энд ирээд би энэ бүс нутгийг судалж, боомтуудад өөрийн биеэр очиж үзэх гэсэн юм. Ингээд ОХУ-ын Тээврийн сайд М.Соколов, “Оросын төмөр замууд” ХНН-ийн ерөнхийлөгч О.Белозеров нартай “Восточный” боомтыг үзэх боломж олдлоо. Боомтыг үзээд надад маш өндөр сэтгэгдэл төрлөө.
Монгол Улс бол далайд гарцгүй орон. Миний мөрөөдөл бол далайд гараад, манайд байгаа газрын баялаг, бусад бүтээгдэхүүнийг бусад оронд дэлхийн үнээр зарах том боломж олох юм. Миний энд ирсэн гол асуудал бол манай хойд хөрш ОХУ-аар Монголын бараа, таваар дамжин өнгөрөхдөө тээврийн хөнгөлөлт авах зорилт агуулсан. Энэ зорилго үндсэндээ биеллээ гэж үзэж байна.
Энэ зорилгын төлөө олон жил явсан. Үүнд оролцож дэмжсэн В.Путин болон албаны хүмүүст дахин баярлаж буйгаа хэлье.
Нэлээд хэцүү асуудал байсан. Олон жил ярьсан. Гэхдээ бид хийж чадлаа гэж тэмдэглэх нь зүйтэй.
Өчигдөр бид Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж хоёр орны харилцааны тухай болон Алс Дорнодын бүс нутагт хэрхэн хамтарч ажиллах тухай ярилцлаа. Мөн Солонгосын хойгийн асуудлаар ярилцлаа. Хориг тавьж аюулгүй байдлыг сахихаас гадна яриа хэлэлцээрийн замаар шийдэх боломжийг үлдээх ёстой гэж үзэж байгаа талаараа ярилцсан. Танд баярлалаа.
Мөн надтай адилхан шинээр сонгогдсон БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд баярлалаа. Бид хоёр орны хамтын ажиллагаа, БНСУ-д олноороо ажиллаж байгаа монголчууд болон Солонгосын хойгийн аюулгүй байдлыг сахихад яриа хэлэлцээрийн замаар шийдэх боломжийг ч үргэлж үлдээх ёстой гэж үзэж байгаа талаараа ярилцлаа.
Ингээд энэхүү форумд оролцож байгаа зочид, төлөөлөгчдөд баяр хүргэж, амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.