“Coal Mongolia 2017” чуулган өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ. Энэхүү чуулганы үйл ажиллагааг GoGo мэдээний агентлаг шууд хүргэж байгаа билээ.
“Очир Ундраа” компанийн үүсгэн байгуулагч Т.Гантөмөртэй ярилцлаа.
-Та бүхний бизнест улстөрийн тогтворгүй байдал хэр нөлөөлж байна?
Энэ бол бизнес эрхэлж байгаа бидэнд маш муу нөлөөтэй. Бид улстөрөөс ангид. Гол нь хийж бүтээх
-Бид 2017 оныг хямралын сүүлийн гэж тооцоолоод тэсэлгээний чиглэлд дөрвөн үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Энэ ондоо багтаагаад ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Эдийн засаг тийм сайнгүй байна. Гэхдээ өсөлт нь боломжийн. Тэсрэх бодисыг түүхэндээ байгаагүй ихээр хэрэглэх тооцоог бид хийж байна. Энэ хэрэгцээг хангахын төлөө бид хамт олноороо идэвхтэй ажиллаж байна. Гэтэл эдийн засаг ийм сул байгаа үед улстөрийн жижиг боловч өөрчлөлтүүд маш их гай болдог. Эдийн засгийн өсөлтийг бий болгохын төлөө хичээж чармайж байгаа хувийн хэвшлийн маш олон компани ажиллаж байгаа. Гэтэл “засгийн газар унах нь, Ерөнхий сайд хэн болохов, намын дарга хэн болох вэ” зэрэг нь тодорхойгүй байдлыг бий болгож, Засгийн газар дээр шийдэгдэх асуудлууд нь хойшлогдох, удах байдал бий болдог. Энэ бол бизнес эрхэлж байгаа бидэнд маш муу нөлөөтэй. Бид улстөрөөс ангид. Гол нь хийж бүтээх, Монгол Улсынхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ажлыг маш сайн хийх хүсэл эрмэлзлэлтэй. Энийг хийх гол саад тотгор нь улстөрийн тогтворгүй, тодорхойгүй байдал. Болж өгвөл засгийн газар нь битгий солигдоосой, аль нэг нам нь хариуцлагатайгаар ажлаа гүйцэтгээд, ард түмнийхээ өмнө хариуцлагаа хүлээдэг л байвал зөв юм шиг санагддаг. Бидний хувьд өмнөө олон зорилт тавьчихаад, түүндээ хүрэх гээд л хичээж зүтгэж байна. Энэ хичээл зүтгэлийг маань үгүй хийчих вий гэхээс болгоомжилж байна.
Монгол Улсынхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ажлыг маш сайн хийх хүсэл эрмэлзлэлтэй.
-Жишээ нь өмнөх Засгийн газар солигдох үед яг таны эрхэлж байгаа бизнест ямар өөрчлөлт, сөрөг нөлөө авчирсан гэдгийг бодитой жишээгээр хэлэх боломжтой юу?
-Тэсэлгээний ажил аюултайд тооцогддог. Тиймээс төрийн зохицуулалт, хууль хүчний байгууллагын хяналт хамгийн өндөр байдаг. Тийм учир засгийн газруудтай байнга хамтарч ажиллах, зөвшөөрөл авах, хяналт хийлгэх, зөвшөөрөл, лиценз авах ажлууд байнга хийгддэг. Гэтэл энэ ажлууд маань шийдэгдэхгүй, зогсоход хүрдэг. Яагаад гэвэл шийдэх хүн нь байхгүй. Засгийн газар маань сайд нь байхгүй бол, төрийн нарийн бичгийн дарга нь амарчихвал ажил нь зогсчихдог юм шүү дээ. Засагалын хувьд маш муу бүтэцтэй. Ийм муу бүтэцтэй тохиолдолд хувийн ажил үйлчилгээ явуулдаг бидэнд том эрсдэлийг дагуулж байдаг. Ганцхан биднийг ч биш гадны улс орныхныг залхаадаг. Залхаадаг учир тэдний манай улсад итгэх итгэлийг үгүй хийдэг.
-Танай компани тэсэлгээний чиглэлд зах зээлийнхээ хэдэн хувийг эзэлж байна вэ?
Хэрвээ дахиад нэг төсөл хэрэгжүүлчих юм бол дотоодоосоо хэрэгцээгээ 100 хувь хангах боломж бүрдэнэ.
-Дизель түлш, тэсрэх материал нь уул уурхайн үндсэн амин сүнс болсон материал. Эдгээрийг ихэвчлэн импортоор авч хэрэглэсэн тохиолдолд найдвартай ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, их хэмжээний ажил явуулахад саадтай байсан. Тиймээс энэ үндсэн зүйлсээ дотооддоо үйлдвэрлэхээр бид ажиллаж байна. Дизель түлшний хувьд одоо хүртэл асуудлыг шийдэж чадаагүй, гадны бүрэн эрхшээлд байна. Тэсрэх материалыг аль болох монголдоо шийдэхээр ажиллаж байна. Хэрвээ дахиад нэг төсөл хэрэгжүүлчих юм бол дотоодоосоо хэрэгцээгээ 100 хувь хангах боломж бүрдэнэ. Манай дотоодын хэрэглээ одоохондоо бага байгаа ч хөгжинө гэдэгт би итгэлтэй байдаг. Энэ хэрэглээний хэмжээ дэлхийн түвшинд очно гэдэгт ч эргэлздэггүй. Тийм ч учир химийн энэ үйлдвэрээ сайжруулж чадвал дэлхий дахинд манай улсын өрсөлдөх чадвар өндөр болох магадлалтай. Боломжтой.
-Оюутолгой хаанаас тэсрэх бодисоо нийлүүлдэг юм бол оо?
-Оюутолгой одоохондоо Испанийн "Максам" гэдэг компаниас тэсрэх бодисоо авч байгаа. Энэ компани Оюутолгой уурхай дотор үйлдвэрлэлээ явуулдаг.
-Манай улсад 7-8 компани тэсрэх бодис үйлдвэрлэж байна гэж та ярьсан. Тэд маань хамтраад ажиллах санал тавьж л байсан байх даа?
-Тэгэлгүй яахав. Аливаа үйлдвэрлэл өөрийнхөө үйл ажиллагааг зогсолтгүй, найдвартай, өндөр бүтээмжтэй байлгахыг хүсдэг. Тийм учир онцгой шаардлагуудыг тавьдаг. Монголын аж ахуйн нэгжүүд зарим нь хоцрогдсон техник, технологи ашиглаж байгаа нь Оюутолгойд гологдож байгаа. Зарим нь барууныхантай адил хэмжээнд үйл ажиллагаа явуулж чадаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.