УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа чуулганыг нэгдсэн нээлттэй горимд шилжүүллээ.
Засгийн газрын үйл ажиллагааны талаарх УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцууллаа.
Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд асуулт тавих хүн байгаа эсэхийг гишүүдээс тодруулахад, асуулт тавих хүн байсангүй. Харин үг хэлэх 38 гишүүн нэрээ өглөө.
Чуулганы ирц 76-гаас 73 буюу 96.1 хувьтай байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Наранхүү, Д.Тэрбишдагва нар эзгүй байна. УИХ-ын чуулган 00.00 цаг хүртэл хуралдана.
Ё.Баатарбилэг, МАН Мөрийн хөтөлбөртөө хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох амлалт олгосон. Хүүхдийн мөнгө олгосных нь төлөө Засгийн газрыг огцруулах гэж байгаа харамсаж байна. УИХ-д үүссэн энэ бужигнаан орон нутаг, олон нийтийн эрх ашиг руу бүү халдаасай. Та бүхний шийдвэр мэргэн байгаасай гэж хүсэж байна. Тун удахгүй намын бага хурал, их хурал болно. Тэр хүртэл хүлээж болсонгүй юү.
О.Содбилэг: Биднийг 65 суудалтай болгосон хамгийн хүчтэй амлалт бол “Төрийг тогтвортой байлгана” гэсэн амлалт. Энэ амлалтаасаа буцаж байгаа нь харамсалтай. УИХ-аас гаргасан шийдвэрүүдийг Засгийн газар хэрэгжүүлж, ажлаа эхлэх гэж байхад огцруулах тухай ярьж байгаа нь буруу. Гадаад ертөнцөд ч Монголд итгэх итгэл алдарч байна. Ажил эхлүүлэх гэж байсан хүмүүс харзная гэж байна. Тиймээс Засгийн газрыг огцруулах нь буруу гэж үзэж байна. Ажлаа аваад ганцхан жил болж байна. Маш амаргүй цаг үе байсныг бид бүгд мэдэж байгаа гэв.