Өчигдөр Мишээл Экспод 42 дахь удаагийн “Улаанбаатар түншлэл 2017” олон улсын үзэсгэлэн яармаг эхэллээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн яармаг ирэх ням гараг хүртэл үргэлжилнэ.
2017 оныг Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл Хүнс-Эрүүл Монгол хүн” хэмээн зарлаж, МҮХАҮТ-аас “Худалдааг хөнгөвчлөх жил” болгон зарласантай холбогдуулан, Үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулан сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэ удаагийн үзэсгэлэнг зохион байгуулж байгаа аж.
Ерөнхий ивээн тэтгэгчээр 2016 оны ТОП-100 аж ахуйн нэгж, хүнсний салбарт тэргүүлэгчдийн нэг Хүр Үр ХХК ажиллаж байгаа бөгөөд Монгол, Тайвань, Хонконг, Чех улсуудын аж ахуйн нэгж, барилга, барилгын материал, уул уурхай, мэдээллийн технологи, гоо сайхан, ннос ноолуур, хүнс, хүнсний бүтээгдэхүүн болон үндэсний өв уламжлалыг хадгалсан гоёл чимэглэл зэрэг 160 гаруй бараа бүтээгдэхүүнээр оролцож байгаа юм байна.