Монголын түүх, шашин, соёл урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал болох “Чойжин ламын сүм” музей нь Улаанбаатар чуулгатай хамтран "Шөнийн сүм музейд Улаанбаатар чуулга" амьд тоглолтыг өчигдөр зохион байгууллаа.
Хүрэлцэн ирсэн зочид Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүд, тэр дундаа зөвхөн энэхүү үйл ажиллагаанд тусгайлан зориулж дэлгэсэн “Торгон зураг” үзэсгэлэнг үзэж мэлмий баясгасан юм.
Мөн музейн өвөрмөц тансаг орчинд тухлан Монгол Улсдаа төдийгүй дэлхий дахинд өндрөөр үнэлэгдсэн Нийслэлийн Улаанбаатар чуулгын тоглолтыг үзэж, сонирхлоо. Тоглолтыг шууд дамжуулсан бичлэг болон гэрэл зургуудыг сонирхуулж байна.